Сураггүй болсон охиныг хороосон этгээд ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, ЦОГЦОС БУЛСАН газраа зааж өгчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

Баян-Өлгий аймагт өнгөрсөн нэгдүгээр сард сураггүй алга болсон 19 настай эмэгтэйн амь насыг хохироож, цогцсыг нуусан байсныг цагдаагийн байгууллагаас олж илрүүлсэн байна. 

Тэгвэл тус хэргийг Баян-Өлгий аймагт оршин суух хаягтай 38 настай, эрэгтэй Х.Ардабек гэгч нь үйлдсэн байна.

Хэргийн талаар тодруулбал, хохирогч эмэгтэй 2023 оны нэгдүгээр сарын 18-ны оройн 21 цаг 40 минутын орчимд гэрээсээ гарч яваад эргэж ирээгүй, сураггүй алга болсон байна. Энэ талаарх дуудлагыг түүний ээж Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 21 цаг 22 минутад өгчээ. Уг дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах, мөрдөн шалгах ажлыг зохион байгуулж, энэ сарын 16 /2023.03.16/-ны өдөр 23.30 минутад 19 настай М-ийг Баян-Өлгий аймагт оршин суух хаягтай 38 настай эрэгтэй Х.Ардабек гэгч нь амь насыг нь хохироож, тус аймгийн төвөөс 20 км зайд тээвэрлэж газарт булсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоожээ. 

Хэрэг гардаг өдөр хохирогч М нь тухайн өдөр гэрээсээ гараад найзуудын хамт автомашинаар явж, нэгэн дэлгүүрийн өмнө буусан байжээ. Харин энэ үед сэжигтэн Х.Ардабек нь охиныг автомашиндаа суулгаад хөдөлж байгаа нь дүрс бичлэгээр нотлогдсон байна.

Энэ дагуу хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар сэжигтэнг олж илрүүлсэн аж.

Сэжигтэн Х.Ардабек нь хэргээ хүлээж улмаар охины цогцсыг нуусан газрыг зааж өгсөн байна. Энэ дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэхэд сумын төвөөс 20 км орчим зайд байрлах нүхэнд охины цогцсыг шуудайнд хийж булсан байжээ.

Өдгөө 19 настай эмэгтэйн үхлийн шалтгааныг тодруулахаар шинжээч эмч томилогдоод байгаа аж. Харин сэжигтэн Х.Ардабекд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хойшлуулшгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм байна. 

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах 1-д "Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(66.181.184.240) 2023 оны 03 сарын 23

Хасагуууд казакстан руугаа зайл

1  |  0
Хатуу ялла(86.111.139.151) 2023 оны 03 сарын 23

Цаазын ялыг сэргээхгүй бол монгол хүн,Монгол залуус ,монгол хүүхдүүдийн амь насыг сүйтгэгчид алуурчид ба хамаг баялгыг гхулгайлагчид хужаа руу зөөж эх орноо цөлмөгсөд,банк цөлмөгч хулгайчууд,залилагчид хуурагчид хэн ч ял авахгүй зугтаж байна шүүү.Хамгийн том мафи бол улсаасаа том мафи байгуулсан цагаан захтангууд ял огтоос авахгүй үлдэж бна !!!!

1  |  0
Sharav(73.37.56.46) 2023 оны 03 сарын 23

Манай Монголын хууль алуурчин хулгайч авилгач нарт энэрэнгүй жирийн иргэдэд бол төмөр нударга л гэсэн үг. Энэ новшнуудаа хууль цагдаагийн байгууллага нь үхэн хатан нууцлахын нь яанаа.

1  |  0
Нара(202.9.46.232) 2023 оны 03 сарын 23

Хүн алчихаад байхад хэдхэн жил хоригдррд гараад ирдэг ямар хууль гээч вэ алуурчдыг дэмжджг юмуу хаашаа юм\nНасаар нь хорих эсвэл цаазаар авах хэрэгтэй шдээ

5  |  0
Z(66.181.161.2) 2023 оны 03 сарын 23

Hasaguudig hooj ywuuli

1  |  2
irgen(49.0.135.140) 2023 оны 03 сарын 23

iun 8n jil. tsaaz ug.

6  |  0
Top