"Трио" уран сайхны киног өнөөдөр НҮБ-д толилуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

 

"Трио" уран сайхны киног "Дэлхийн дауны хам шинжийн өдөр"-ийг тохиолдуулан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар ээлжит чуулганы хүрээнд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын алба болон Монголын Дауны холбоо хамтран гуравдугаар сарын 21-ний ѳдѳр буюу өнөөдөр НҮБ-ын Женев дэх тѳвд толилуулна. 

Дэлхийн дөрвөн тивийн, олон улсын долоон кино наадмаас шагнал хүртэж, тэр дундаа "А" зэрэглэлийн хоёр наадмаас шагнал хүртсэн энэхүү бүтээлийг НҮБ-ын индэр дээрээс дэлхийд танилцуулах болсон нь цаанаа нэгэн том зорилгыг агуулжээ.

Энэ нь Олон улсад албан бусаар “МОНГОЛ, МОНГОЛИЗМ” гэж доромж утгаар хэрэглэгддэг үгийг дурдсан утгаар ашиглахыг болиулах НҮБ-ын тогтоол гаргуулах явдал юм. 

Мөн тус киноны уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 3-нд болдог "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр НҮБ-ын төв байр буюу Нью Йорк дахь оффист очиж, ажиллах зорилго тавьжээ. Үүний дараа Женевт ирж, тусгай тогтоол гаргуулахаар зэхээд байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top