ДОРНЫН ЗУРХАЙ: Үнэт эрдэнийн зүйл авахад ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

Аргын тооллын 3 сарын 20, Сумьяа гараг. Билгийн тооллын 29,

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 06.56-19.03
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 3 сарын 20, Сумьяа гараг. Билгийн тооллын 29, Чөдөр одтой, улаагчин үхэр өдөр. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top