ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 18

Аргын тооллын 3 сарын 18, Санчир гараг. Билгийн тооллын 26,

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.00-19.01
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 3 сарын 18, Санчир гараг. Билгийн тооллын 26, Яруу эгшигт одтой, хөхөгчин гахай өдөр. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top