“Трио” киногоор дамжуулж “МОНГОЛИЗМ” гэх доромж үгийг хална

2023 оны 03 сарын 17

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Трио” уран сайхны киноны уран бүтээлчдийг Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) урьж, Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын байранд тус киног гаргахаар сонгосон байна. Олон улсын А зэрэглэлийн хоёр ч наадмаас шилдэг уран бүтээлийн шагнал аваад буй "Трио" киног ийнхүү НҮБ-ын индрээс дэлхийд танилцуулах болсон нь цаанаа нэгэн том зорилгыг агуулжээ. Энэ нь Олон улсад албан бусаар “МОНГОЛ, МОНГОЛИЗМ” гэж доромж утгаар хэрэглэгддэг үгийг дурдсан утгаар ашиглахыг болиулах НҮБ-ын тогтоол гаргуулахаар явдал аж.

Энэ талаар өнөөдөр (2023.03.17) “Трио” уран сайхны киноны найруулагч Д.Баттөмөр, Монголын дауны холбооны тэрүүн В.Ганзориг нар мэдээлэл хийсэн юм.


 

Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзориг "НҮБ-аас санаачлан жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг "Дэлхийн дауны өдөр”  болгон тэмдэглэдэг. Энгийн хүмүүс хос 23 хромсом буюу нийт 46 хромсомтой байдаг бол дауны хамт шинжийн гол онцлог нь илүү хромсомтой буюу ихэвчлэн 21 дэх хромсом нь хоёр биш 3 байдаг гэсэн үг.

Дауны хам шинж нь өвчин биш. Өвчин бол халдварладаг, эдгэрдэг зүйл байдаг бол дауны хам шинж нь эр, эм өнгөн эс анх бүрэлдэж байхад гардаг билогийн санамсаргүй алдаа, яагаад илүү хромсом үүсдэг нь одоо хүртэл тогтоогдоогүй.

Дауны хам шинжтэй хүмүүсийн бусдаас гол ялгаатай нь IQ буюу оюун санааны хувьд тодорхой хэмжээний хоцрогдолтой байдаг. Дотроо хурц, хөнгөн хэлбэрийн түвшинтэй. Зарим нь энгийн хүүхдүүдээс ялгарахгүй. Ийм хүүхдийг оюуны хоцрогдолтой гэж шууд дүгнэж болохгүй" гэв.
 


Тэрээр үргэлжлүүлэн "Манай холбоо байгуулагдаад 20-иод жил болж байна. Ирэх 7 хоногт багаараа НҮБ-ын Женев дэх төв оффис руу явах гэж байна. Яг одоо НҮБ дээр дэлхийн 190 улс оролцсон Хүний эрхийн зөвлөлийн 52-р хурал болж байгаа.

Энэ арга хэмжээний дундуур Монгол Улс анх удаа бие даасан хэлэлцүүлэг өрнүүлж, “Трио” киногоо гаргах албан ёсны зөвшөөрлийг НҮБ-аас авч чадсан. Үүнийг Монголын кино урлаг, иргэний нийгэм, төр-хувийн хэвшлийн түүхэнд онцлох түүх бүтээж байгаа үйл явдал гэж хэлмээр байна. 

Учир нь, Англи, Франц болон гадаадын улсуудад бие биеэ доромж утгаар хэлэхдээ “Монголизм” гэдэг байдлаар ярьдаг. Үүнийг зарим нь “Монгол гэдэг нэрээсээ ичиж ёстой юм уу, албан бус хэрэглээнд байгаа үгийг бид өөгшүүлж гаргаж ирж байгаа нь зөв юм уу, мартагнуулаад үлдээх ёстой юм биш үү” гэх мэтээр ярьж, хэлдэг. Гэхдээ бид өөрсдөө Монголд байдаг учраас үүнийг анзаарахгүй байгаа юм. Гадаадад байгаа монголчуудын хувьд албан бусаар дээрх үгийг маш их хэрэглэдэг нь анзаарагддаг. Хамгийн сүүлийн жишээгээр “Формула-1”-ийн Голландын нисгэгч залуу микрофоноо нээлттэй байгааг мартаад, хараалын үг хэлэхдээ “Монголизм” гэж бухимдлаа илэрхийлсэн нь дэлхий даяар цацагдан, нэлээд асуудал болж байсан. Энэ явдалд манай Элчингийхэн анхаарал тавьж, хөөцөлдсөнөөр НҮБ-д хандаж, уучлалт гуйлгуулж байсан.

Францын алдартай реппер дууныхаа үгэнд дээрх үгийг хэрэглэж, сенсаци үүсгэж байсан. Одоог хүртэл Испанид “Монгол” гэх сэтгүүл байдаг. Энэ нь хүмүүсийг ёжилж, доромж өнгө аястай зүйлс бичдэг сэтгүүл. Монголын дауны холбоо, киноны уран бүтээлч, бидний туулийн зорилго бол энэ зүй бус хэрэглээг дэлхий даяар халахаар ажиллаж байгаа. Энэ бол тийм амар ажил биш. Гэлээ гэхдээ Монголын дауны холбоо, Монгол Улс маань дэлхийд манлайлан ажиллаж эхэлж байгаад таатай байна.

Дэлхийн 7 тэрбум гаруй хүний 1 тэрбум нь ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй байна. Үүнээс 200 сая хүн оюун санааны хөгжлийн бэрхшээлтэй гэгддэг. Энэ дундаас ойролцоогоор 5-6 сая хүн дауны хам шинжтэй гэж одоогоор тоологдож байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн таван сая хүний өмнөөс Монгол Улс Олон улсын хамтын нийгэмлэгийн тавцан дээр тэргүүлэх байр суурьтай ажиллаж эхэлж байгааг баяртайгаар хэлье.

Одоог хүртэл “Монголоид, Монголизм” гэдэг үгийг доромж утгаар хэрэглэхийг хориглосон зөвлөмж гарч байгаагүй. Бид “Трио” киног гурван жилийн өмнө хийж эхэлсэн. Ингэхдээ бид ГХЯ-ны архив, Улсын үндэсний төв архив, НҮБ-ын архивуудыг шүүж үзсэн. Тогтоол гарч байгаагүй юм билээ. Харин 1965 онд ДЭМБ-ын 18 дугаар хурал дээр Монгол улсын Туваан гэдэг төлөөлөгч индэр дээрээс босч, асуулт асуугаад “Монгол” гэдэг үгийг доромж утгаар хэрэглэхийг болиулмаар байна гэж ярьсан нь протоколд үлдсэн байсан. 

Одоо бидний хамгийн том зорилго бол энэ асуудал дээр НҮБ-ын тусгай тогтоолыг гаргуулах чиглэлд төвлөрч байна. 

Ирэх 7 хоногт Женевт болох НҮБ-ын Хүний эрхийн хурлын үеэр энэ санаагаа протоколд оруулна. Дээрээс нь ирэх арваннэгдүгээр сард Парист болох ЮНЕСКО-ийн хурал дээр адил арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эцсийн зогсоол нь арванхоёрдугаар сарын 03-нд болдог "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр бид НҮБ-ын төв байр буюу Нью Йорк дахь оффист очиж, ажиллах явдал. Үүн дараа бид Женевт ирж, тусгай тогтоол гаргуулахыг зорьж байна" хэмээн онцлон тэмдэглэлээ.

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шит(73.37.56.46) 2023 оны 03 сарын 20

Тэртэй тэргүй байхгүй болж байгаа зүйлийг дахин сануулаад энэ хэдэн кино нэртэй цаг мөнгөний гарз хийдэг хүмүүс таарч тохирсон ажлын байраа олмоор юм.

0  |  0
Оөоө(64.119.20.187) 2023 оны 03 сарын 20

Одоо харин ингэж хэлэх хүн бүр их нэмэгдэнэ.Харж л бгаарай

1  |  0
Ь(64.119.20.174) 2023 оны 03 сарын 20

Заваан хар энэргитэй үйлийн үртэй кино хийдэг Нялх охидуудтай хүмүүс юм байж

0  |  0
Tsagiin garz (64.119.20.174) 2023 оны 03 сарын 20

Eniig hen uzhewdee haruul uhel hagatsal bolj butehgui buhen nevt shingesen buzar

1  |  0
зочин(122.201.24.30) 2023 оны 03 сарын 19

Засс хэдэн халтар юмнууд кино хийнэ гэж хөгийн юм хийдгээ болиочдээ харангуут бөөн хир даг болсон нооройсон хувцасны тамтаг эгэлдэргэлчихнэ нүүр гар халтайсан үс толгой нь ширэлдсэн хэдэн онд хэдэн оны юм үзүүлээд байгаан монголоо дандаа доош хийдэг шал тэнэг. Солонгосууд яаж байна хар хувцсаа хоолоо үсээ будгаа сайн бүхнээ сурталчилна тэрийг нь дагаж трэндүүд дэлхий даяар дэлгэрч борлуулалт нь хэдэн их наяд тэрбумаар дээшилнэ гэтэл эд нар яаж байна дандаа хүнд өрөвдүүлэх гэсэн ядарсан кинорхуу юм хиймэр болоод гадаад гээд далбайгаад нисчихнэ хэлэх муу үг алга.

1  |  0
hen vzeh be dee eneg(202.55.191.130) 2023 оны 03 сарын 19

saihan bvlterch ogoh yum daa. hen kinog ni vzeh be de delhiid.. mongoliig hen ch medegdehgui hvmvvsiin hiisen kinog delhiid tooj vzeh hvn bn uu daa. ter ovchiniig bol evropiin heden orond medeg bolohoos delhiid tiim tvgeemel ner bishe . deer ni mongoliazim gej heldegui shuu..

3  |  0
Kk(73.37.56.46) 2023 оны 03 сарын 18

Ene ugiig medeh neg ch amerik minii oir havid alga. Harin odoo medej avaad heregledeg boloh ni ldee kk. Yamar gaitai uim be bizdaa gej. Delhii dahind tenegee surtalchilaad.

1  |  0
Чээгий алтан чээгий (176.66.87.78) 2023 оны 03 сарын 19

Харин улам хэлэх н нэмэгдэнэ..\n

3  |  0
Zochin(86.111.138.145) 2023 оны 03 сарын 18

Negen ineedemteu zuil helehiig husej bn.Mongold juulchilsan gadaad hun yarisan um.00 - d ni oroh chaardalgatai bolood orob getel Gaдаад хүн iluu unetei \nMongol hun baga unetei gej haalgan deer ni bichees bhiig haraad gaihsan gej! iim t1 handlaga gargaj bolohgui bizdee.Yag haana tiim bn gej asuuhad ineegeed unguruub...Haana chig niitiin heregtee adulhan bizdee?? \nОО doo OO - iin tsaas bnga tabij bh,tseberhen bie zasaj surah,suultuur deer gishehgui bh,suuhaar bol suultuur deer tsaas tseberhen debseed suuj bno shdee gm

0  |  0
Зочин(86.111.138.145) 2023 оны 03 сарын 18

Европын олон оронд ийм өвчтэй олон байдаг ...гэхдээ энэ жил Дэлхий дахины Оскарыг Пранцын жижиг биетэй хөгжлийн бэршээлтэй жүжигчины авсан шүү.Европт Швейцарид дауны бэршээлтэй хүүхдүүдийг хамтын хөдөлмөрт сургаж буйг тз ийн нэвтрүүлгээр харсан..Гадаадад буй Монгол хүн бүр бараг бүгдээрээ улсаа зөв сурталчилж хичээж амьдардаг нь үнэн ..Монголдоо буй Монгол хүн бүр хариуцалгатай байж Эх орноо сайн зөв сурталчилж гадаадын жуулчдын юмсыг хулгай хийдэггүй бгаасай! Жуулчин бүрийг баян гэж бодож хэт өндөр үнэ нэхэхгүй баймаар

0  |  0
B(64.119.19.135) 2023 оны 03 сарын 19

Kino hiigeed tiim nernees salahgui

2  |  1
Zaluu(24.139.6.93) 2023 оны 03 сарын 19

Europed tiim baidiin bailgui. Kanadad l lav neg ch udaa hen negen ni Mongoloid gej helj baihiig sonsoj baigaagui. End bol ter ug martagdsan. EU d odoo boltol heregleed baidiin bailgui. Mongolism bish Mongoloid gedeg. Mongoljuu gej orchuulah yumu.

1  |  1
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 03 сарын 19

Мартагдсан юм бүр сэргэж та нар бүгд ийм юмуу гэж доромжилж бна өөрөө өөрөсдийгөө дандаа доош хийнэ ..

1  |  1
Мөнхөө(202.21.127.136) 2023 оны 03 сарын 19

Дэмжиж байна. Амжилт хүсье!\n

3  |  1
Tulgaa(202.21.127.136) 2023 оны 03 сарын 19

МАш их дэмжиж байна. Бид Монголдоо ажиллаж амьдардаг тул энэ талын мэдээлэл огт байхгүй мэддэггүй. Гэтэл гадаадад гарангуут ийм асуудал байнга гардаг. Дуугай тэвчиж болохгүй болиулахгүй бол улам л хэрэглэсээр л байх болно. Албан ёсоор болиулсанаар медиагаар замбараагүй хэрэглэх нь багассаар хуучирч алга болох болно. Цаг хугацаа орох ч юу ч хийхгүй дуугай байгаад л байвал бид доромжлуулсаар байх болно. Бид нэгдэх хэрэгтэй. Та бүхэнд амжилт хүсье, маш их дэмжиж байгаа шүү.

3  |  1
T(202.21.127.136) 2023 оны 03 сарын 19

Ta buhniig ene tom ajliig hiij bgad bayarlaj bas baharhaj bn. Bi Franced olon jil amidarch bsn bnga mongol geheer ineej doogluulj bsn sanaatai sanaagui bnga heregledeg mash doromjlogdson muuhai medremj turdug bsn bas mongol gej heleheesee ch ichih ue bdg bsn ene shudarga bus zuiltei temtsehiig mash ih husdeg bsn. Ene zovlong gadaadad bga buh humuusl medej bga duugai l yavdag. Alban yosoorn hereglehiign horigluulah heregtei. Bas franciin Netflixiin orchuulgand mongol gej teneg gesen utgaar heregleseer bdgn haramsaltai sanagddag. Nigre gedeg ugiig hereglej olohgui gedeg shig.

1  |  1
ain(64.119.27.12) 2023 оны 03 сарын 19

ene chin odoo boliulah bish ulam l gunzgiiruuleed bgn bish bz

3  |  2
Монгол(103.11.195.34) 2023 оны 03 сарын 19

Монгол хүний хувьд дэмжиж байна. Бид Монголдоо ажиллаж амьдардаг тул энэ талын мэдээлэл огт байхгүй, ийм асуудалтиай тулгарч байгаагүй ажээ. Та бүхэнд амжилт хүсье.\n

2  |  1
Top