ДОРНЫН ЗУРХАЙ: Буян номын үйлд шамдвал ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

Аргын тооллын 3 сарын 17, Сугар гараг. Билгийн тооллын 25,

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, ХӨХ НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 07.02-18.59
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 3 сарын 17, Сугар гараг. Билгийн тооллын 25, Элдэв тэнгэртэн одтой, хөх нохой өдөр. Энэ өдөр бар морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top