ДОРНЫН ЗУРХАЙ: Архи ууж, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

Аргын тооллын 3 сарын 16, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24,

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.04-18.58
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 3 сарын 16, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24, Суулга одтой, харагчин тахиа өдөр. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top