“Sm” Эмнэлэг | БНСУ-ын Хун Хён Жүн профессорыг урьж, ФИЛЛЕР тарилгын сургалт явууллаа

2023 оны 03 сарын 14

Судалгаа, эрдэм шинжилгээнд суурилсан аюулгүй, өндөр чанартай мэс заслын төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлж салбартаа манлайлагч байх алсын хараатай "SM" Mэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь Гоо сайхны мэс засалч болон Арьс гоо заслын эмч нартаа зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ.
 


Манай “SM” Эмнэлэг нь энэ удаагийн сургалтаар БНСУ-ын "Kodi" Гоо сайхны мэс заслын эмнэлгийн ерөнхий эмч, профессор ХУН ХЁН ЖҮН эмчийг урьж, 2023 орны гуравдугаар сарын 11-нд "ФИЛЛЕР" тарилгын гардан үйлдлийн сургалт амжилттай зохион байгууллаа.

Энэ сургалтаар Монголын мэргэжил нэгт эмч нартаа хамт мэсгүйгээр нүүрний хэлбэрийг хэсэгчлэн болон бүтэн засах БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн арга технологийн гайхамшигтай үр дүн, ур чадварыг нүдээр харж суралцлаа.
 


Нүүрний филлер гэж яг юу вэ?

Филлер буюу дүүргэлт эмчилгээ нь нүүрний үрчлээс, эзлэхүүн алдагдал, болон нүүрний хэлбэр засахад зориулагдсан гоо заслын эмчилгээ юм. Филлерийг гиалуроны хүчил ашиглан хийдэг ба энэ нь хүний арьсанд ус чийгшлийг хуримтлуулах зорилгоор байдаг бодис учраас тодорхой хугацааны дараа биед шимэгдэж уусдаг байна.

Нас явах тусам хүний арьсны уян хатан чанар алдагдахаас гадна нүүрний өөхөн давхарга багасч, нүүрний зарим хэсгүүд хонхойж, гавлын яс товойж ирдэг бөгөөд ингэснээр хүн бага зэрэг ядарсан харагдаж, овор нэмж эхэлдэг. Филлер нь нүүрний өөхөн давхарга байхгүй болсон, хонхойсон хэсгүүдийг дүүргэх, хэт хавтгай хэсгийг товойлгох, нүүрний хэлбэр засах мөн гүн үрчлээсийг тэнийлгэх зориулалттай мэсийн бус ажилбар юм.
 

Утас: 7000-0048, 9074-0048

Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо Хансвилл хотхон залгаа эмнэлгийн байр 2-р давхарт

 

Top