SM ЗӨВЛӨЖ БАЙНА | Эмэгтэйчүүдийн пластик мэс засал

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 01

“SM” Гоо сайхны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг “Эмэгтэйчүүдийн мэс заслын төв”-ийн нарийн мэргэжлийн эмч М.Оюундарьтай ярилцлаа.


-Эмэгтэйчүүдийн пластик мэс засал гэхээр чухам ямар мэс заслуудыг хэлээд байна бэ?

-Эмэгтэйчүүдийн пластик мэс заслыг гадна бэлэг эрхтэнд хийгдэх мэс засал болон үтрээний пластик мэс засал гэж үндсэнд нь хоёр ангилан үзэж болох юм.

Гадна бэлэг эрхтэнд хийгдэж байгаа мэс засал бол ихэвчлэн залуу охид, бүсгүйчүүдэд хийгдэх бөгөөд гадна бэлэг эрхтний анатомын бүтцийг нөхөн сэргээх, өөрчлөн засах зорилгоор тухайн хүний хүсэл сонирхол дээр тулгуурлан хийгддэг мэс заслуудыг хэлнэ. Эмэгтэй хүний гадна бэлэг эрхтэн гэхээр энгийн хүмүүс сайн ойлгохгүй байж мэднэ. Хялбархан тайлбарлавал эмэгтэй хүний бэлэг эрхтний гадна талаасаа харагддаг хэсгүүд гэж ойлгож болох юм л даа...

Үүнд бэлгийн их уруул, бага уруул, Хэлүү гэх мэт зүйлүүд орно шүү дээ.

Эдгээр эмэгтэй хүний гадна бэлэг эрхтэнд хийгддэг пластик мэс заслууд гэдэгт:

-       Бэлгийн бага уруул багасгах мэс засал

-       Бэлгийн их уруулд өөх шилжүүлэн суулгах мэс ажилбар

-       Хэлүү сойх буюу ил гаргах мэс заслууд орно...

Харин үтрээний пластик мэс засал гэдэг нь төрөлт, насжилт гэх мэт шалтгаануудын улмаас сунаж унжсан үтрээ болон хярзанг нарийсган сойх мэс заслуудыг хэлнэ.

Гэхдээ сүүлийн үед заавал олон төрж үтрээ суларч унжсан хүүхнүүд гэлтгүй огт хүүхэд төрүүлээгүй залуухан охид бүсгүйчүүдэд зориулсан олон төрлийн үтрээний пластик мэс ажилбаруудыг хийдэг болоод байгаа. Цаг үе ээ дагаад залуухан охид бүсгүйчүүд маань ч энэ төрлийн пластик мэс ажилбаруудыг хийлгэх нь элбэг болоод байна.

Ази Европын өндөр хөгжсөн улс орнуудад энэ төрлийн жижиг пластик мэс ажилбарууд нь эмэгтэй хүний далд гоо сайхныг тодорхойлогч энгийн нэг үйлчилгээ, хэрэглээ болоод байна шүү дээ.

Иймд манай эмнэлэг нь залуу охид бүсгүйчүүдэд зориулан үтрээнд өөх шилжүүлэн суулгах замаар үтрээний эзлэхүүнийг багасгаж үтрээг нарийсгах мэс ажилбарыг хийж байна. Мөн төрөлт ба насжилт гэх мэт шалтгаануудын улмаас гэмтэж суларсан үтрээ хярзангийн нөхөн сэргээх мэс заслын эмчилгээ хийгдэж байна.

-Эмэгтэй хүн энэ төрлийн пластик мэс заслуудыг хийлгэх хэрэгцээ шаардлага хийгээд хийлгэсний дараах үр дүнгийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Үтрээний пластик мэс засал буюу бидний ярьж заншсанаар үтрээ нарийсгах мэс засал нь төрөлтөөс үүдэн үтрээний суналт явагдсан, бэлгийн амьдралын сэтгэл ханамж муу, үтрээний булчингийн агшилт муу, мөн ахин төрөхгүй гэсэн ахимаг насны эмэгтэйчүүдэд санал болгон хийдэг мэс заслын эмчилгээ юм.

Харин үтрээнд өөх шилжүүлэн суулгах мэс ажилбар нь ахин өөрөөрөө төрөх хүсэлтэй, үтрээ болон хярзангийн гэмтэл, суналт харьцангуй хөнгөн зэргийн  залуу бүсгүйчүүдэд зориулсан мэс ажилбар л даа  

Эмэгтэй хүний хувьд олон шалтгаануудын улмаас энэ төрлийн мэс заслуудыг сонирхон ирж хийлгэдэг. Жишээ нь залуухан хосууд маань бэлгийн амьдралын сэтгэл ханамж муу болох, Эмэгтэй хүн өөртөө итгэх итгэл муу болсон гэх мэт... Мөн үтрээ давсаг хэт их суларч унжсанаас үүсэлтэй элдэв зовуурууд илрэх гээд маш олон шалтгааны улмаас эмэгтэйчүүдийн пластик мэс заслуудыг хийлгэдэг.

Гэхдээ гол нь үр дүн шүү дээ... Эмэгтэйчүүдийн пластик мэс заслын гол үр дүн бол тухайн эмэгтэй өөрт илэрдэг өдөр тутмын зовууруудаас бүрэн салж өөртөө итгэх итгэл болон бэлгийн амьдралын сэтгэл ханамж нэмэгдсэнээр тухайн эмэгтэйн төдийгүй тухайн гэр бүлийн амьдралын чанар сайжирдаг явдал гэж боддог доо. 

 

-Танай эмнэлэгт хамгийн элбэг хийгддэг мэс заслууд ямар мэс заслууд байдаг бэ?

-Залуу охид бүсгүйчүүд маань бэлгийн бага уруул, хэлүүний мэс засал их хийлгэдэг. Харин сүүлийн үед үтрээ болон бэлгийн их уруулд өөх шилжүүлэн суулгах мэс заслуудыг их сонирхох болоод байна.

Нас тогтсон бүсгүйчүүдийн хувьд үтрээний пластик мэс засал болон давсаг сойх мэс заслуудыг их хийлгэдэг.

Саяхнаас манай эмнэлэг үтрээний чийгшүүлэх, нөхөн сэргээх тарилга эмчилгээг шинээр нэвтрүүлээд байна.

 

-Танайд хийж буй мэс заслууд дундаас залуу охид бүсгүйчүүд ихээр хийлгэж буй бэлгийн бага уруулын мэс засал их сонирхол татаж байна. Ямар хүмүүс хийлгэх шаардлагатай байдаг бэ? Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч...

-Бэлгийн бага уруул нь бэлгийн их уруулын дотуур, түүний дагуу чиглэж байрласан улаан ягаан өнгөтэй арьсны нимгэн хуниас эрхтэн юм.

Бэлгийн бага уруул томорч сунаж хэлбэрээ алдсан үед түүнийг засах нөхөн сэргээх зорилгоор дээрх мэс заслыг хийдэг юм.

Харин бэлгийн бага уруул дараах шалтгаануудын улмаас томорч сунаж болно.

Үүнд:

- Төрөлхийн хэвийн бус хэлбэртэй байх

- Байнгын үрэлт, дугуй унах болон морин спортоор хичээллэдэг бүсгүйчүүдэд элбэг

- Бэлгийн харьцаа зэрэг шалтгаанаас болж бэлгийн бага уруул уян хатан байдлаа алдаж өнгө нь бараан болж сунадаг. Үүнээс үүдэн дараах зовиур, эмгэгүүд үүсдэг.

- Өмд болон дотуур хувцсанд үрэгдэн холгогдох, бамбайж хавдах

- Бэлгийн харьцааны үед дотогш чихэгдэн таагүй мэдрэгдэх

- Гадаад үзэмжийн хувьд таагүй байх

- Өнгө нь хар бараан болох

- Амархан бохирдож өгсөх замын халдварт амархан өртдөг.

Дээрх зовууруудыг нэг дор шийдэх ганц арга бол бэлгийн бага уруул багасгах пластик мэс засал юм. Энэхүү мэс засал нь хэсгийн мэдээ алдуулалттай хийгдэнэ. Үргэлжлэх хугацаа 30-60минут орчим л болно. Хийлгээд шууд эмнэлгээс гараад явж болно. Энэхүү бэлгийн бага уруулын пластик мэс засалтай хамт “Хэлүүний мэс засал” болон “Бэлгийн их уруулд өөх шилжүүлэн суулгах” мэс ажилбарууд хамт хийгдэх боломжтой байдаг.

 

 

-Эдгээр эмэгтэйчүүдийн пластик мэс засал нь хэр хүнд, эрсдэлтэй мэс засал бэ? Хийлгээд эдгэрэлт, гам барих хугацаа хэр удаан байдаг бэ?

-Мэс засал болгон хийгдэх арга техник, мэдээгүйжүүлэлтийн хэлбэр, гарч болох эрсдэл, үр дүнгийн хувьд өөр өөрийн онцлогтой. Тиймээс нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч тухайн бүсгүйд тохирох мэс засал, мэс ажилбарыг санал болгодог юм.

Мэс засал эмчилгээний тухайд бол эхлээд Нарийн мэргэжлийн эмчдээ үзүүлж өөрийн зэргээ тодорхойлуулж тохирох мэс засал эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллээ авна. Үүний дараа мэс заслын өмнөх багц шинжилгээ бүрдүүлнэ.

Гадна бэлэг эрхтний мэс заслын дараа 1- 2 цаг хянагдаад тухайн өдрөө эмнэлгээс гарах боломжтой. Харин үтрээний пластик мэс засал болон давсаг сойх мэс заслын дараа эмнэлэгт 1-2 хоног хянагдаж эмчилгээнд ордог.

Эмэгтэйчүүдийн гоо сайхны мэс засал эмчилгээнүүдийн хувьд хамгийн гол баримтлах дэглэм бол хийгдсэн мэс заслаасаа шалтгаалаад тодорхой хугацаанд бэлгийн харьцааг хориглоно. Өөр бусад мэс засалтай холбоотой зөвлөгөөг мэс заслын дараа эмч сувилагч нар маань дэлгэрэнгүй өгдөг байгаа.

Тухайн үйлчлүүлэгч өөрийн сонирхож байгаа хэд хэдэн мэс заслын эмчилгээг хослуулан нэг дор хийлгэх боломжтой байдаг.

-Цаг гарган дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа 

Top