ОСКАР I “Everything Everywhere All at Once” ШИЛДЭГ КИНО боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

95 дахь удаагийн Оскарын наадамд хамгийн олон төрөлд буюу 11 төрөлд нэр дэвшээд байгаа “Everything Everywhere All at Once” кино Шилдэг кино төрөлд ялалт байгууллаа.

Ийнхүү найруулагч Дэниэл Кван, Дэниэл Шайнерт нарын бүтээл “Everything Everywhere All at Once” кино энэ удаагийн Оскарын наадмаас хэд хэдэн алтан баримлыг гардаад байна.

Шинжлэх ухаан-уран зөгнөлт, хачирхалтай мэдрэмжээр дүүрэн “Everything Everywhere All at Once” кино Шилдэг эрэгтэй туслах дүр, Эмэгтэй туслах дүр, Шилдэг эх зохиол зэрэг гол гол төрөлд ялалт байгууллаа.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top