ОСКАР 2023 | "Шилдэг эрэгтэй гол дүр" шагналыг Брендэн Фрэйзер хүртлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын "Шилдэг эрэгтэй гол дүр" номинацийн эзнээр жүжигчин Брендэн Фрэйзер "Whale" киногоороо шалгарлаа. 

"Whale" кинонд Айдахо хотод амьдардаг Чарли хэмээх ганцаардмал багш залуугийн дүрийг бүтээдэг тэрээр "Академид баярлалаа. Энэ шагналыг хүртэж байгаа минь нэр төрийн хэрэг байлаа. А24 студийнхэн зориглож энэхүү киног бүтээсэнд талархаж байна. Надад "Whale" хэмээх том хөлөг онгоц руу орох олс өгсөнд баярлалаа. Та бүхэнд халимны дайтай том зүрх бий шүү. Та бүхэнтэй нэг төрөлд нэр дэвших нь нэр төрийн хэрэг байлаа. 

Та бүхэнд нэг зүйл хэлье гэж бодлоо. Ганцхан халимнууд л Хон Чаогийн гүнзгий авьяас билэг рүү шумбаж чадах байх. 30 жилийн өмнө бие энэ ертөнцөд хөл тавьж байлаа. Би амжилтад тийм ч амархан хүрээгүй. Зарим зүйлд би дасчихсан байсан. Тэдгээр зүйл алга болоход надад маш хүнд байсан. Энэ удаад намайг олж харж, шагнал гардуулсанд талархаж байна. Далайн гүн рүү шумбаж байгаа намайг олсоор татаж буй мэт далай дээр гаргаж ирсэн тэдгээр хүмүүст талархъя. Гэр бүлийнхэндээ мөн баярлалаа. Та бүхэндээ баярлалаа" гэжээ. 

Венецийн кино наадмын үеэр нээлтээ хийж, кино дуусахад үзэгчид Брендэн Фрэйзерийн гайхалтай жүжиглэлтийг сайшаан зургаан минутын турш тасралтгүй алга ташиж байсан гэдэг. 

Энэхүү бүтээл нь 95 дахь удаагийн Академийн шагнал гардуулах наадамд "Шилдэг эрэгтэй гол дүр", "Шилдэг эмэгтэй туслах дүр", "Шилдэг нүүр хувиргалт" төрөлд нэр дэвшсэн билээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 03 сарын 15

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  1
1212(202.9.46.124) 2023 оны 03 сарын 14

Gaihaltai

0  |  0
Zochin(66.181.161.146) 2023 оны 03 сарын 14

Sain jujigchin shuu. Bayr hurgie

0  |  0
Top