ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр гарагийг тахих, тангараг тавихад сайн

2023 оны 03 сарын 13

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.03.13 / даваа гараг
  • Билгийн тооллын: 21
  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.10-18.53
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Төмөр

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top