ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хийморийн дарцаг хатгахад сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 03 сарын 10

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН НЭГ ЦАГААН СЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.03.10 / Баасан гараг
  • Билгийн тооллын: 18
  • Үс засуулвал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 07.16-18.49
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Хий

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top