Далай лам өнөөдөр, маргааш монголчуудад зориулан ном айлдана

2023 оны 03 сарын 08

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2023 оны 3 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Монголын Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагт хувилгаадын хүсэлтээр Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээнэ.

Гуравдугаар сарын 8-ны өдөр авшигийн бэлтгэл номын айлдвар явагдах ба 9-нд гол авшиг хүртээнэ.

Авшиг хүртэхийг хүсэгчид Ханьцашгүй дандрын ёсны авшиг хүртэгсэд зайлшгүй унших ёстой Зургаан хувиарт Багшийн Егүзэр болон Хэрүга ядмын Арилсан Гурвын Егүзэр номуудыг өдөр бүр унших ёстойг анхаарна уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top