Өрнийн зурхай: Арслангуудыг Азын охин тэнгэр ивээнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

Хонь

Ямар ч зүйлийг эхлүүлэхэд сайн өдөр. Барьж авсан, эхлүүлсэн бараг бүх зүйл чинь удахгүй амжилт, орлого авчирна. Тиймээс зоригтойгоор шинэ төлөвлөгөө гаргаж, төсөл эхлүүлэн, өмнөө шинэ зорилго тавь. Танд өнөөдөр саад болох ганц зүйл бол атаархагчдын шүүмжлэл. Шүүмжлэлийг сонсвол та итгэлээ алдаж, эргэлзээнд орох тул хүний яриаг бүү сонс.

Үхэр

Нэг газраа тогтвортой суухад хэцүү өдөр. Таны эрч хүч илрэх гарц хайн, амьдралыг өөрчлөх жижигхэн ч зүйлээс салахгүй зуурах болно. Байнгын хэвийн ажил, амьдрал өнөөдөр танд утгагүй санагдаж, магадгүй хэн нэгэнтэй муудалцах, эсвэл ажлаа тасалж болох юм. Хэрэв та энэ өдөр ажлаа эртхэн дуусгаж чадвал үдэш нь таныг юу хүлээж байгааг өөрөө хайгаад үзээрэй.

Ихэр

Өнөөдөр од эрхэс танд баяжихгүй юм гэхэд санхүүгийн байдлаа эрс дээшлүүлэх боломж олгож байна. Энэ өдрийн турш ихрүүдийг хөрөнгө мөнгөтэй холбоотой гэнэтийн бэлгүүд хүлээж байна. Гэнэтийн хөрөнгө оруулалтаас гадна ойр дотнын хүнээс бэлэг, ажлаа сайн хийсний шагнал гээд мөнгө их багаар дараалан орох юм. Хэрэв ихрүүд илүү цалинтай ажилд орох, хайхаар шийдсэн байсан бол өнөөдөр зоригтой эхлүүл.

Мэлхий

Өнөөдөр та өөдрөг, эрч хүчтэй байх тул ажил чинь амархан бүтнэ. Байнгын ажлаас гадна маш их ухаан, судалгаа шаардсан хүнд хэцүү ажлыг ч амархан нугална. Ажлын газрынхан чинь өнөөдөр бүх ажлаа танд даатгаж болно. Хамгийн гол нь та өнөөдөр хэчнээн их ажиласан ч өчүүхэн ч ядрахгүй.

Арслан

Энэ өдөр арслангууд ажил хөдөлмөрийнхөө үр шимийг гэнэт хүртэнэ. Дарга нар чинь магтаж сайшаах, албан тушаал ахих, хайртай хүнээсээ бэлэг авах, аль нь ч байж болно. Мөн авлагаа авах, төлөвлөж байгаагүй илүү орлого орох, магадгүй гадаад явах аялал зэрэг амьдралд чинь аятайхан сайхан зүйл тохиолдоно. Нэг үгээр хэлэхэд аз хийморийн Охин тэнгэр арслангууд руу хараад инээж байна. Энэ өдөр таны хувьд амьдралаа шинээр эхлүүлэх гараа ч байж болох юм.

Охин

Тун хэцүүхэн өдөр таныг хүлээж байна. Үйл явдал таны төсөөлж байсан шиг өрнөхгүй. Та нэг мэдэхэд байдлыг хянаж чадахаа байж, яахаа мэдэхээ болино. Энэ бол ямар нэг асуудал дээр охид мэдээлэл муутай, огт бэлтгээгүйн харгай гэж од эрхэс хэлж байна. Хэрэв та их хэмжээний зарлагатай нүүр тулах гээгүй юм бол өнөөдөр эрсдэлтэй ажил хийлгүй, өөртөө 100 хувь итгэлтэй зүйлээ л барьж аваарай.

Жинлүүр

Эртнээс эхэлсэн ажлаа энэ өдөр дуусгахыг зөвлөж байна. Амьдралд хэрэгжүүлэхэд маш багахан зүйл дутуу байж мэдэх юм шүү. Өнөөдөр та энэ төслөө ойрын ирээдүйд хэрэгжүүлэх өөдрөг, гэгээлэг мэдээлэл авах ёстой. Хөрөнгө оруулалт, чухал мэдээлэл, хэрэгтэй харилцаа холбоо, ойр дотнынхны зөвшөөрөл гээд аль нь ч байж болно. Энэ боломжоо ашиглаад төслөө хэрэгжүүлэхийг зориорой.

Хилэнц

Өнөөдөр та элдэв цуурхалд өртөнө. Цуурхал таны ажил алба, карьер, амьдралын түвшинд чинь хүртэл муугаар нөлөөлөх юм. Хачирхалтай нь таны хэн нэгэнд ярьсан зүйл эргээд хов жив, цуурхал болж танд гай тарих болно. Тиймээс эвгүй байдалд орохгүйн тулд эргэн тойрныхоо хүмүүс, ажлынхныхаа талаарх бодлоо хэнд ч хэлэлгүй, дотроо хадгалаарай. Харин бусад хүн юу ярьж байгааг соргог сонсох хэрэгтэй. Ингэж байж та цуурхалыг хэн тарааж байгааг олж мэдэх юм.

Нум

Энэ өдөр та бусдын амжилтад атаархаж, өөртөө сэтгэлээр унах болно. Ажлын газрын чинь хэн нэгнийг шагнахад таны сэтгэл бухимдаж, өөрийн ажилд учирсан саад бэрхшээлээс халширна. Өөрөөс нь бусад нь өнгөлөг сайхан байгаа мэт санагдана. Од эрхэс таныг бусдыг ажиглаж, харалгүй, өмнөх ажлаа л хийхийг зөвлөж байна. Амжилттай сайхан, гялалзаж байсан үеэ эргэн дурсаж, тийм үе дахин ирнэ гэж өөртөө итгүүл.

Матар

Эрүүл шударга өрсөлдөөн энэ өдрийн таны ажлыг урагш хөдөлгөх ёстой. Ажлын хамт олон, анд найз, ойр дотнын хүмүүстэйгээ өрсөлдөж байж та ажлаа жирийн үеэс илүү эрч хүчтэйгээр гүйцэтгэх болно. Өрсөлдөөний улмаас та өөр үед хэзээ ч гаргахгүй эрсдэлтэй алхам хийх магадлалтай. Эрсдэл зөв байсан эсэх нь дараа тодорхой болно.

Хумх

Өнөөдөр та ямар ч асуудалд дэс дараалалтай, зохион байгуулалттай хандана. Эмх замбараагүй санагдвал хэнтэй ч муудалцах магадлалтай. Нэг талаас ажилдаа гаднын хүнийг оруулахгүй, байр сууриа хамгаалж байгаа мэт харагдав ч бусад хүмүүст өөрсдийг нь шүүмжилж, өөлөөд байгаа юм шиг санагдаж байгаа гэдгийг анхаараарай. Хумх өөрөө ажлын төлөө зүтгэж байна, миний буруу байхгүй гэж итгэлтэй байх болно. Магадгүй таны зөв байж болох ч ажлын уур амьсгал, хүн хоорондын харилцаанд сэв суухаас сэргийл.

Загас

Салхи хаашаа үлээхийг маш сайн мэдэрдгийнхээ ачаар амжилт гаргана. Өнөөдөр та гэнэтийн нөхцөлд зөв шийдвэр гаргах хэрэгтэй болно. Мөн өөрийн санал бодлоо бусдад таалагдахаар илтгэж чадна. Загаснууд маш олон хувилбараас өөртөө ашигтай цорын ганц хувилбарыг ч алдаагүй сонгох авьяастай байх болно. Бага зэрэг худал ярьж, бултан, ажлын хэв маягаа өөрчлөх хэрэг гарсан ч загас ашигтай ажиллах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top