Жил орсон хүмүүс юуг анхаарч, ямар засал ном хийлгэх вэ?

2023 оны 02 сарын 27

17 дугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жил айлчлан ирж, монголчууд бид уламжлалт Цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Монголчууд эртнээс шинийн 15-ны дотор жилийн засал номоо хийлгэхийг чухалчилдаг. Гэхдээ засал номыг заавал шинийн 15-нд багтаах ёстой гэсэн зүйлгүй. Харин хаврын эхэн сардаа багтаад заслаа хийлгэвэл зүйтэй гэж зурхайч лам нар зөвлөдөг.

Хүмүүс яагаад шинийн 15 гэж чухалчилдаг вэ гэхээр Шинийн 1-15-ны хооронд Бурхан багшийн Рид хувилгаан шидийг үзүүлсэн өдөр юм. Тиймээс хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс шинийн 15-ны хооронд хийсэн буяны үйл хэдэн зуу дахин арвиждаг гэдэг.

Тэгвэл буян номд шамдаж байгаа энэ өдрүүдэд жил орсон хүмүүс буюу туулай жилтнүүд юуг анхаарч, ямар засал ном хийлгэх хэрэгтэй талаар Д.Сайнсайхан зурхайчаас тодрууллаа.


Тэрээр "Туулай жилтэй хүмүүсийн жил орж байна. Тэгэхээр 2011 онд төрсөн хүүхдүүдийн 13-ны жил орж байна. Энэ үед хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Тиймээс эрүүл мэндэд нь сайн анхаарах хэрэгтэй. 13-ны жил дээр тухайн хүн гүймиг засал гэдгийг заавал хийлгэх ёстой. Догшин газар болон аливаа цээртэй зүйлээс болгоомжилж, биеэ энхрийлүүштэй.

Мөн 25-ны жил орно. Энэ нь их, дээд сургуулиа төгсөөд ажил, амьдралын гараан дээр ирж байгаа залуу хүмүүст тохиодог. Тиймээс жил орж байгаа заслыг шамдаж хийлгэх хэрэгтэй. Үүнийг жаргал зовлон ээлжлэх жил гэж хэлдэг. Тэгэхээр залуучуудад ажил үйлсэд нь саад гарах гээд байдаг. Ажил нь бүтээд байгаа ч юм шиг, бүтэхгүй байгаа ч юм шиг байдаг.

Дараагийнх нь 37-ны жил. Энэ бол залуу хүмүүсийн аж амьдрал нь тэгширдэг нас. Энэ насандаа жил орж байгаа заслаа хийлгэхгүй бол ажил ажил гэж явсаар бие хаа нь өвдөх, мөн эрсдэлтэй ажил төлөвлөж хийвэл гарз гарах магадлал байдаг шүү. Үүнийг сайн анхаарч байх хэрэгтэй.

Үүний дараагийнх нь 49-ний жил. Энэ жил орж байгаа хүмүүс сүлд доройтдог учраас маш буурь суурьтай байж, хол газар явах, эрсдэлтэй зүйл хийхэд болгоомжтой хандахгүй бол амь насанд халтай байж мэдэхээр байдаг.

Тэгэхээр 49-ний жилийн заслаа анхаарч хийлгэх нь зүйтэй.

Дараагийнх нь 61-ний жил ордог. Энэ үед настайчуудын бие хямарч, өвдөх гээд байдаг. Тиймээс биеийн эрүүл мэнддээ анхаарч, сувилуулж, засал номоо хийлгэх нь өөрт нь эерэг нөлөөтэй.

Энэ мэтчилэн 73-ны жил гээд буцаад 13-ны жилтэйгээ адил давтагддаг. Тиймээс жил орж байгаа хүмүүс маань сүм хийд дээр зурхайчид үзүүлээд ямар ном уншуулж, юуг цээрлэх вэ гэдгээ мэдэж аваад засал номоо хийлгэвэл илүү үр дүнтэй болов уу" хэмээв.

ЖИЧ: Энэ туулай жилийн засал номын талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(73.37.56.46) 2024 оны 02 сарын 18

Ene zindaa gej novshnuud nuursnii hulgaich humuusiin setgegdel ustgahaa boli!

0  |  1
Зочин(202.179.27.236) 2023 оны 03 сарын 10

Засал ном гэж ард түмнээ хуурахаа болимоор юм.

2  |  0
Зочин(103.26.195.222) 2023 оны 03 сарын 01

Цагаан сараар хүн хүнд зориулж сэтгэл гаргаж сайхан бэлэг өгдөг айл үнэхээргоё шүү дахин дарин очмоор санагдаад.Гэхдээ тэр сайхан айлын хүмүүсдээ өөрсдөөс нь дутахааргүй тэр ч байтугай давуулаж.өгдөг ёстой юмшүүдээ.Түүнээс хөгшин гэхгүй айл хэсээдалга болчихдог, айл хэсэж бэлэг олсон болоод тэр бэлэг шүү юмаа хүмүүсэд өнвөл үр хүүхдэд нь гайтай байдаг гэдэг юм шүү өгвөл өгсөн шиг өг өгөхгүй бол айлаас олсон бэлгээ бүү хүнд өг

3  |  2
Хаха горьдоо чи(66.181.161.18) 2023 оны 02 сарын 26

За хуц солиор

0  |  1
Иргэн (192.82.86.175) 2023 оны 02 сарын 26

Цагаан сар гоё байхаа больсон. Арай гэж түгжрээд, айлд ирэхэд дэлгүүрийн бууз, гуанзны салатууд өгөх юм. Зочдынхоо ходоодыг муутгадаг нь ёс заншил юм уу?

1  |  1
Top