Дүрслэх урлагийн ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэн гарч байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 02 сарын 10

Монголын дүрслэх урлагийн салбарын ахмад уран бүтээлчдийн хүндэтгэлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд өнөөдөр /2023.02.10/ нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд ахмад уран бүтээлчдийн тухайн цаг үеийн дүрслэх урлагийн хөгжил, уран бүтээлчдийн чанар чансааг илэрхийлэх 44 бүтээл тавигдсан юм. Дүрслэх урлагийн музейд дүрслэх урлагийн бүхий л төрөлд хамаарах 4000 гаруй бүтээл байдаг бөгөөд эдгээр нь ахмад болон орчин үеийн уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдээс бүрддэг.

Үзэсгэлэнгийн үеэр Соёлын сайд Ч.Номин Соёлын яамнаас баримталж буй Дүрслэх урлагийн салбарын бодлогыг танилцуулж, ахмад уран бүтээлчдийн туршлага, мэдлэг, зөвлөгөөг салбарын бодлогод тусган ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(106.154.6.111) 2023 оны 02 сарын 11

ene nogoon deeltei navchgar avgai ene zurgiig haraad yu oilgodog yum bol kkkk navchgar avgai ymar surguul ymar bolovsroltoi yum bol

0  |  0
Top