Таван "Ш" ба ЗГ тааруу ажилласнаа үйлдлээрээ зөвшөөрөв

2023 оны 02 сарын 09

Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй Засгийн газар Монгол Улсаа  "Авлигын төсөөллийн индекс" жагсаалтад хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоо буюу 100-гаас доош оронтой тоонд оруулах зорилтоо 2021 оны долдугаар сарын 16-нд зарлаж байв. Тухайн өдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Авлигын эсрэг Ажлын хэсэг байгуулж,  Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан, салбар бүрийн төлөөлөл 15 хүнээс бүрдсэн баг ажиллаж эхэлсэн. 

Тэр үед "Транспэрэнси Интернэшнл" олон улсын байгууллагын зүгээс авлигыг бодитой бууруулах үйл явц амаргүйг, тэрдундаа авлигын индексийг  хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулна гэдэг хэцүү болохыг хэлж байв. 

Түүнчлэн "Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас  /2023.01.31/ танилцуулсан  "Авлигын төсөөллийн индекс 2022"-т Монгол Улс хоёр оронтой тооноос улам холдож, 180 улс орноос 116 дугаар байрт эрэмбэлэгдэж, 2021 оны үзүүлэлтээс 6  байраар ухарчихаад байна. 

Энэ бол өнгөрсөн хоёр жил шахмын хугацаан дахь авлигын эсрэг төр засгийн хийсэн ажилд өгч буй үнэлгээ гэж ойлгогдож байгаа. Засгийн газар ч өнгөрсөн хугацаанд зорилтоо биелүүлж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, энэ 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлалаа. 

Ер нь бол "Авлигын төсөөллийн индекс 2022"-т тааруу үнэлгээ авна гэдэг Засгийн газар тооцож, мэдэж байсан ч биз. Учир нь Засгийн газар нэгдүгээр сарын 25-ны хуралдаанаараа Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах шинэ  Ажлын хэсэг байгуулсан.

Тэгэхээр өчигдөр засгаас танилцуулсан Авлигатай тэмцэх таван ажиллагаа нь шинэ Ажлын хэсгээс оруулж ирсэн саналууд биз ээ. Таван ажиллагааг тодотгоход: 

 

Шүгэл ажиллагаа

 

●      Авлига, албан тушаалын гэмт  хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар батлуулах;

●      Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах;


●      Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах.


 
 Шүүр ажиллагаа

●      Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;


●      Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх;


●      Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах;


●      Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт, шуурхай шалган шийдвэрлүүлэх


 
Шувуу ажиллагаа

 

●      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх;


●      Эрх зүйн  харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;

●      Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах.


 
Шилжүүлэн авах ажиллагаа

 

●      Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах;
●      Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх.


 
 Шил ажиллагаа

 

●      Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох;


●      Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах;


●      Улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх;


●      Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхүйг дэмжинэ гэсэн байгаа юм. 

 

Таван “Ш” гэж тодотгосон уг ажиллагаа нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрлэхэд чиглэж байгаагаас гадна хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж Засгийн газар үзэж буй аж. Засгийн энэ мэт үйлдлүүд нь өнгөрсөн хоёр жилд авлигын эсрэг үйл ажиллагаа бодит үр дүнтэй байгаагүйг хүлээн зөвшөөрч буй юм. Чухам харин Таван "Ш" ажиллагаа бодитой ажил хэрэг болох уу гэдэг нь ээлжит халуун сэдвүүдийн нэг боллоо.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэчимэг (64.119.25.45) 2023 оны 02 сарын 18

ХЗДХ САЙД ЯГ ЮУ ХИЙЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ. ИРГЭН Г. Х ГЭЭД Л ХОВ ЯРИЖ ГАРНА Ш ДЭЭ

1  |  0
чимэд(124.158.64.50) 2023 оны 02 сарын 18

Болорхажид гэх мэт ер нь олон сэтгүүлчид Засгийг газрыг унагах гээд элдэв өө сэв эрээд энэ нийтлэл шиг юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй юм их бичих юм Сэтгүүлчид маань яагаад болж бүтэж байгаа ажилд унтууцан муулах хараах бүр сүүлдээ занах хэлбэрээр бичээд байгаагийнучир мөнгөнд байна гэж хүмүүс оношлов.Цаанаас нь мөнгө өгөөд үүнийг нийтэл чих гэх эсвэл санаа өгөөд бичүүлэх ажил явагдаад байнаа.Ядуу айлын жоом шиг олширсон энэ олон сэтгүүлчидэд хийх ажил үнэндээ алгаа.Чадалтай нэг нь байраа эзэлчихэд бусад гуйлгачин царайлаад худалдагдаж байна.Чадварын тухай хэлэх үг алга Ер нь сэтгүүлч гэж

0  |  2
DR. PRADHAN(197.211.63.70) 2023 оны 02 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.63.70) 2023 оны 02 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Иргэн(64.119.25.17) 2023 оны 02 сарын 09

Шаах гэдгийг мартсан байна.

0  |  0
shaaltuur oyulzgana (122.201.31.53) 2023 оны 02 сарын 09

dandaa hudlaa shaana chadkun bj

0  |  1
Зочин (202.126.89.42) 2023 оны 02 сарын 18

Хэлэх нь сүржин, хийх нь даржин засгийн газартай улс болоод байгаа шүү дээ

1  |  2
Лол (66.181.160.47) 2023 оны 02 сарын 13

Лалрын сэтгүүлч авгай хуц

0  |  1
irgen(202.179.24.244) 2023 оны 02 сарын 18

busad buh zasagiin gazar jinhene taaruu muu ajillaj baisnii ur dund avilga,hulgai,luivar tengert tulsandaa,harin ch Oyun-erdeniin zasagiin gazar ene buh huraldsan muu muuhai buhentei baidgaaraa temtsej bna shuu, bugd l goyo yaridag hench hiideggui baisan shuu,

1  |  2
Юв(64.119.24.128) 2023 оны 02 сарын 13

5 төгөлдөршил гэж нэг хулгайч баахан хуурсан одоо энэ ш ч гэх шиг...хол очиж мөөр

3  |  1
Top