Борлуулалтын цэгүүд нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэлээ

2023 оны 02 сарын 09

"Тавантолгой түлш" ХХК 5 жилийн ойгоо угтан газар, хэлтэс, алба, нэгжүүд бүтээлч ажил өрнүүлэн ажиллаж буй.

Бүтээлч ажлын хүрээнд компанийн Борлуулалтын хэлтсээс санаачлан нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд шахмал түлш худалдан борлуулж буй гэрээт борлуулагч нартайгаа хамтран борлуулалтын цэгүүдийн ойр хавийн орчныг цэвэрлэж байна.

Борлуулалтын цэгийн ихэнх нь зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд байрладаг бөгөөд тэд явган хүний замын цасыг арилгахаас эхлээд замын хөвөө, зам талбайн хог шороог шүүрдэж цэвэрлэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top