"Тавантолгой түлш" ХХК шилдгүүдээ шагнаж, урамшууллаа

2023 оны 07 сарын 06

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан "Тавантолгой түлш" ХХК-ийн хамт олны төлөөлөл, шилдэг ажилтнуудыг салбарын шагналуудаар шагналаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Тавантолгой түлш" ХХК-ийн Техник, технологийн газрын дарга бөгөөд Ерөнхий инженер Ц.Алтансүхийг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнасан бол Уул уурхайн яамны шагналаар 19, Эрчим хүчний яамны шагналаар найм, Сангийн яамны шагналаар 14 хүнийг шагнаж хөдөлмөр, зүтгэлийг нь үнэллээ. Мөн нийслэл дүүргийн шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнасан юм.

"Тавантолгой түлш" компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн шагнал гардуулах үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ:

Энэ жил “Тавантолгой түлш” ХХК байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаагаараа онцлог. Бид Улсын их баяр наадмаа амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Бид үйлдвэрүүдээ өргөтгөж хүчин чадлаа нэмлээ. Технологио сайжруулж, тоног төхөөрөмжөө шинэчлэлээ. Төмөр замаар мидлингээ тээвэрлэдэг боллоо. Зүүн үйлдвэртээ цэвэр усны шугам татлаа. Энэ мэт олон чухал ажлын ард та бид хамтдаа гарч Монгол түмний баяр наадмаа тэмдэглэх гэж байна. Компанийн ажил үйлс, амжилт ололтын цаана хамт олны хичээл зүтгэл бий. Та бүхэндээ баярлалаа” хэмээн талархал илэрхийллээ.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга, ХЦДБЧ-ын бүжигчид, Морин хуурч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Идэрбат, уртын дуучин Ариун-Эрдэнэ, дуучин Дорждэрэм, Ариун-Эрдэнэ, дуучин П.Баярмагнай, ерөөлч Сүхээ нарын уран бүтээлчид ирж ая дуугаа өргөлөө.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.95.175) 2023 оны 07 сарын 06

Хулгайч хүн удирдах албан тушаалд очиж ажилладаг цаг үе болжээ.тэгээд хүн шагнаал.эрдэнэтийн эмнэлэгийг хувьд зүгээр өгдөг хулгайч гар.\n

0  |  0
зочин(66.181.182.126) 2023 оны 07 сарын 06

одон зүүх нь зөв юм билээ хүн өөрөө ярихгүй ямар амжилт гаргаж байсныг үнэмлэх одонгоор мэднэ үр хүүхэд минь их бэлэгшээдэг юм даа хадгалж явах эд зүйлийн нэг дээ

0  |  0
.(66.181.183.85) 2023 оны 07 сарын 06

Орос, хойд солонгос монголоос өөр төмөр зүүдэг улс байдаг юм болов уу

0  |  0
.(66.181.183.85) 2023 оны 07 сарын 06

Мундаг, сайн хүмүүст төмөр зүүх нь төсөв мөнгө хэмнэж байгаа үйлдэл үү, эсвэл үргүй зардал уу, миний бодлоор цалин нэмэх, мөнгөн урамшуулал амьдралд хэрэгтэй санагдах юм

0  |  0
Top