ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвидна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 04

Аргын тооллын 2 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 14

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал арвидна.
  • Наран ургах, шингэх: 08.16-17.56
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Уул

 

Найралт эх одтой, харагчин могой өдөр. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойшоо мөрөө гаргавал зохистой. Усан туулай жилийн Хаврын уур орох улирал 10 цаг 50 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top