П.Золжаргалын “Шар автобус” богино хэмжээний кино Финландад нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Залуу найруулагч П.Золжаргалын "Шар Автобус" богино хэмжээний кино нь Финланд улсын "Тампере" кино наадамд сонгогдон, шалгарч дэлхийд нээлтээ хийхээр болжээ.

Найруулагч П.Золжаргал нь Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд түүний “Хотын дээгүүр, тэнгэрийн доогуур” богино хэмжээний кино Токиогийн кино наадмаас кино клубийн нэрэмжит шагнал хүртэж, мөн “Хүрэн”, “Үл заяагдагсад” киногоо “Алтан хальс” болон Локарногийн олон улсын кино наадмын үеэр үзэгчдийн хүртээл болгосон уран бүтээлч юм. Түүнчлэн “Улаанбаатар” кино наадмын олон улсын кино үзвэрт “Шат” богино хэмжээний кино нь багтаж, олон нийтэд толилуулж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top