Шатрын холбооны 32 дахь ЕНБД-аар Х.Эрдэнэдорж томилогдлоо

2023 оны 02 сарын 02

Монголын шатрын холбооны 32 дахь Нарийн бичгийн даргаар Х.Эрдэнэдорж томилогдов.

Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгч чөлөөлөгдлөө. Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирлын албыг бүтэн жилийн хугацаанд амжилттай хашиж,сэтгэл зүтгэл гарган нэр төртэйгөөр өндөр хэмжээнд ажилласан Ц.Батсайхан таны цаашдын замналд их амжилтыг хүсье! Монголын шатрын холбооны үйл ажиллагааг доголдуулахгүй тогтвортой байдлыг хангах үүднээс түүний ажлыг үргэлжлүүлэх хүнээр Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Эрдэнэдоржийг  томилж,тамга тэмдгийг гардууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top