“Зохиолгүй амьдрал” жүжгийн хаалтын тоглолтууд эхэллээ 

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

 

Хүн бүр амьдралынхаа зохиолыг мөр, мөрөөр нь бичиж яваа ч хэн нэгэн гарч ирэхэд хамтдаа бичилцэж эхэлдэг. Таны амьдралын зохиол хэрхэн бичигдэж байгааг та тунгааж бодож байсан уу?

Урлаг маш гайхамшигтай. Инээдээр хүнийг ухааруулж, эргэцүүлэх боломжийг олгож, уужирч тайвшрах мэдрэмжийг ч төрүүлж чаддаг. Магадгүй ямар ч зохиолгүй энэ амьдралд зохиолтой бүтээлийг мэдрүүлэхийн тулд урлаг үүссэн болов уу.

Эцэс сүүлд нь гэж хэлэхэд жүжгийг үзээд инээгээд гарвал энэ энгийн л нэг инээдмийн жүжиг. Харин эргэцүүлээд гарвал энэ шилдэг жүжиг гэдгийг хэлэх байна.

“Зохиолгүй амьдрал” ёупер комеди шоу жүжгийн хаалтын тоглолтууд  хоёрдугаар сарын 14-нийг дуустал өдөр бүр соёлын төв өргөөнд 19 цагаас тоглогдоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top