ДОРНЫН ЗУРХАЙ: Гахай жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Аргын тооллын 2 сарын 2, Бархасвадь гараг. Билгийн тооллын 12

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
  • Наран ургах, шингэх: 08.19-17.53
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Огторгуй

 

Хэрцгий охин одтой, цагаагчин туулай өдөр. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top