Хийх ажлуудаа мэддэг ч хийгээгүй учир 5 байр УХАРЛАА

2023 оны 02 сарын 01

"Авлигын индексийг 2 жилийн дотор  2 оронтой тоонд оруулах Засгийн зорилт хугацаандаа  АМЖИХГҮЙ" гэдгийг сануулсан бичвэрийг өмнө нь хүргэж байсан билээ.

Тэгвэл "Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас өчигдөр /2023.01.31/ танилцуулсан  "Авлигын төсөөллийн индекс 2022"-т Монгол Улс 33 оноотойгоор 180 улс орноос 116 дугаар байрт эрэмбэлэгджээ. 2021 онд 35 оноогоор  180 улс орноос 110 дугаарт эрэмбэлэгдэж байсан Монгол Улс таван байраар ухарчээ.

Тэгэхээр авлигын индексийн жагсаалтад хоёр оронтой тоонд багтаж орох засгийн зорилтын товлосон хугацаа дуусахад хагас жил хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Монгол Улс нэг ч байр урагшилж чадалгүй нэлээн хэдэн байр ухарчихжээ.

Улмаар Монгол Улс 2022 оны үзүүлэлтээр Авлигын индексийн оноо нь эрчимтэй  буурсан, авлига өсөж  буй 10 орны тоонд орлоо. 

Нэгэнтээ үзүүлэлт тааруу гарсан тул сайжруулахын тулд анхаарах, авч хэрэгжүүлэх асуудлууд юу вэ гэдэгтээ төвлөрөх нь зөв. Ер нь  бол юу юунд анхаарах шаардлагатай вэ гэдгээ эрх баригчид, Засгийн газар сайн мэддэг. Гэвч хийх ёстой зүйлсээ хийж чадаагүй учраас авлигын индексээр тун тааруу дүгнүүлээд буй гэдэг нь "Транспэрэнси Интернэшнл”-ийн дараах мэдээллээс ойлгогдож байна. 

Тухайлбал, Монгол Улсын Авлигын индексийн үзүүлэлтэд  дараах хүчин зүйлс сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэжээ. 
 
Авлигаас ангид байх ёстой Улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд улс төрийн намын хууль одоо болтол шинэчлэгдээгүй бөгөөд улс төрийн намууд авлигын гол үндэс суурь болон хувирсан нь авлигын индексийн оноонд сөргөөр нөлөөлж байна.

Авлигын хэргийг мөрдөн шалгах, ял төлөвлөх, АТГ шүүхэд шилжүүлсэн хэрэг шүүх дээр шийдэгдэхгүй удааширдаг, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн адил Авлигын хэргийн төрөлжсөн шүүх эсхүл дагнасан шүүгч прокурор, мөрдөн шалгах байгуулах шаардлагатай. 

Төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогоос гадна зарлага мэдүүлдэг болох тогтолцоог бий болгох шаардлагатай. 

Авлигын эсрэг шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн хамгаалах хууль одоо болтол батлагдаагүй.

Монгол Уулсын авлигын гол эх үүсвэр болсон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудыг Компанийн хуулиар зохицуулж Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгох хуулийг батлан гаргаагүй байгаа нь авлигын индексэд сөргөөр нөлөөлж байна.

Авлигын гол эх үүсвэр нь Төрийн албаны болон ТӨК-ийн шударга бус томилгооноос үүдэн сонирхлын зөрчилтэй хэлцлээс бий болж, улс төрийн намын санхүүжилтэд шингэж байх өндөр магадлалтай бөгөөд шударга бус, монопол давуу эрхийг хэсэг бүлэг этгээдэд төвлөрүүлсэн нь урт хугацааны туршид индекст сөргөөр нөлөөлсөөр байна.

Ардчиллын үндсэн зарчим болох төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцох, хяналт тавих эрх зөрчигдсөн, хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хэрэгжилтийг орхигдуулсан нь сөргөөр нөлөөллөө. 

Төрөөс хууль тогтоомжоор иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдийн дуу хоолой, орон зайг хумих оролдлого гарсан гэх асуулгын дүн гарсан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх салшгүй эрхтэй холбоотой зөрчилд тооцогджээ 

Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийн үндэс суурь болсон уул уурхайн салбарын засаглалд хамгаас чухал нөлөөтэй Олборлох салбарын ил тод байдлын хууль батлагдаагүй байгаа нь авлигын индекс сөргөөр нөлөөлжээ. 

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу заасан Үндэсний Баялгийн сангийн эрх зүй тодорхойгүй хэвээр байгаа нь байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй болгох, сангийн засаглалд эрсдэл учруулахаар байгааг анхааруулав. 

Бизнесийн салбарынхны асуулгаар төрийн дарамт, шалгалт буурахгүй, гомдлыг зохистой шийдвэрлэхгүй, бизнесийн орчинг сайжруулах боломж, санхүүжилтийн олдоц хомс, нийт бизнесийн салбарын засаглал, комплаенс хангалтгүй, зохицуулагч байгууллагуудын хяналт, хариуцлага тааруу байгаа нь нөлөөллөө.

Хөрөнгө оруулагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хөрөнгө оруулалтын баталгааг бий болгох эрх зүйн орчин дутмагт тооцогдсон байна.

Тэгэхээр дээрх хүчин зүйлсэд анхаарах шаардлагатайг эрх баригчид сайн мэддэг. Угаасаа байнга яригддаг зүйлс. Гэвч түрүүн хэлсэнчлэн, тухайлан анхаарах шаардлагатай зүйлсэд хөшүүн хандаад байна. Тухайлбал, олон жил ярьсан Үндэсний баялгийн сангийн хуулийн төслөө УИХ-д албан ёсоор өргөн бариагүй өнөөдрийг хүрч буй. Ерөнхий сайд нь хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэж ярьдаг ч хэрэгжүүлэх түвшинд авлигын сүлжээ хэрчихсэн. Товчхондоо бол Монгол Улсад авлига нэвчсэн нь бодит учраас дүрмийн дагуу тааруу дүн авлаа. 

Сануулахад, 2021 оны долдугаар сарын 16-нд Засгийн газрын хуралдаанаар  Авлигын эсрэг Ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажилласан.  Засгаас Авлигын эсрэг Ажлын хэсэг байгуулсан  зорилт нь "Авлигын төсөөллийн индекс" жагсаалтад хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоо буюу 100-гаас доош оронтой тоонд Монгол Улсаа оруулах байсан. Гэсэн ч чадсангүй. Засгийн газар авлигатай тэмцэх шинэ ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 02 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 02 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
зочин(192.82.81.167) 2023 оны 02 сарын 02

АТГ-ын ажлын албаны бүтэц, орон тоог нэмж зөвхөн авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг тусгай шүүх байгуулбал авлига буурах магадлалтай гэж бодож байна

0  |  0
Зочин(103.26.194.106) 2023 оны 02 сарын 01

Өөрсдөө холбогдсон болоод хийх ажлаа хийхгүй бнаа

0  |  0
УХААРЧ АМЬДАР(103.111.68.3) 2023 оны 02 сарын 01

ЭНЭ ИНДЕКСИЙГ ГАРГАДАГ БАЙГУУЛЛАГА Д ДЭЛХИЙН УЛСТӨР ЯВЖ БАЙДАГ МАГАД МОНГОЛ УКРАЙНЫ ДАЙНД ТӨВИЙГ САХИХГҮЙ АНУ БОЛОН БАРУУНЫХНЫГ ДЭМЖСЭН БОЛ ӨДИЙД БАРАГ 70 РУУ ОРООД ИРЭХ БАЙСАН. НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГЭЭД ЗАСАГ АНХ НИЙГЭМД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ ТҮҮНИЙ АРААС ЭРЧИМТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА ХӨГЖЛИЙН БАНК ГЭЖ МОНГОЛ ТӨРӨӨР ТОГЛОСОН ЗЭЭЛИЙГ БАРАГДУУЛАХ ГЭЖ ЧАДЛААРАА АЖИЛЛАЖ БАЙНА ЯАГААД ЭНЭ БҮГД ЭДГЭЭР ИНДЕКСЭД НӨЛӨӨЛӨХГҮЙ БАЙНА АСУУДАЛ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ.

0  |  0
Top