"Өргөө" амаржихын удирдлагаар Ж.Энхцэцэгийг томилох санал тавьжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт "Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгийг албан тушаалд нь эргүүлэн тавих санал тавьсан талаар эх сурвалжууд мэдээллээ. 

Гэхдээ одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байгаа бөгөөд ЗГХЭГ-аас "Өргөө" амаржих газартай холбоотойгоор шалгалтын үйл ажиллагаа явуулсан байдаг. Шийдвэрийг хараахан олон нийтэд танилцуулаагүй байгаа билээ. 

Эргэн сануулахад, Ж.Энхцэцэгийг ёс зүйн алдаа гаргасан, эмч ажилчдыг шалтгаангүй ажлаас халсан гэх үндэслэлээр Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ажлаас халах тушаал гаргасан байдаг. 

Бид энэ талаарх мэдээллийг захирал асан Ж.Энхцэцэгээс тодруулахад "Уулзсан нь үнэн. Гэхдээ шийдвэрлэгдсэн зүйл байхгүй. Албан ёсоор мэдээлэл өгнө" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.250) 2023 оны 01 сарын 31

Za boli boli,orsdo yos zuitei tatgalzaj bolno shtei,etssin etsest huni amii...zz

0  |  0
Ha(103.212.119.253) 2023 оны 01 сарын 31

Enenees oor emch baihgui yu tetgeveriin nas ni hursen gesen tegeed bas said chinzorigiin nutag bolohoor l tavih gej bgaa baih hereggui shte

1  |  0
Эмгэн буурай(59.153.113.229) 2023 оны 01 сарын 31

Өнөөдөр зарим эмнэлгийн үйл ажиллагаа үйлчлүүлэгчдийн сэтгэлд төдийлөн хүрэхгүй байгаа нь нууц биш ээ. Хаана шаардлага сул газарт замбараагүй үйлдэл харагддаг. Хаана шаардлага өндөр газарт дэг журам, ёс зүй, харьцааны соёлын төвшин харагдаад бдаг. Энэ эмчийн шударга шаардлага бол зүй ёсны гэж харж байгаа. Авилга хахуульд дуртай эмч нарын бүлэглэл байхыг үгүйсгэхгүй, тэдний харьцаа нь хүйтэн хөндий бие сэтгэл, нүдээр үзсний хувьд андашгүй бдаг, гадарладаг. Настныг зарим үед үл ойшоосон байдалтай бдаг.

0  |  0
Top