Монгол Улсын Ерөнхийлөгч эрдэмтдэд "Академич" хэргэм хүртээв

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Шинжлэх ухааны академийн Их чуулганы 2022 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээв.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

 

  •  Бадамдоржийн Батхишиг /ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор/

 

  • Чимэдцэрэнгийн Ган-Өлзий /ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Философийн шинжлэх ухааны доктор, профессор/

 

  • Чимэдцэрэнгийн Чимэдрагчаа /Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор/

 

  •  Рэнцэний Энхбат /ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, МУИС-ийн зөвлөх профессор/

 

  •  Доржийн Энхтуяа /ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн “Shima Seiki training center” сургалтын төвийн захирал, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/ нар “Академич” хэргэм хүртлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тухайн салбартаа онолын шинэ дүгнэлт, судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж, судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top