ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, малтай баялаг төгөлдөр болно

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Аргын тооллын 1 сарын 24, Ангараг гараг. Билгийн тооллын 3

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХАР МОРЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Наран ургах, шингэх: 08.30-17.39
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Төмөр

 

Чөдөр одтой, хар морь өдөр. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top