Томас Фишер: Герман улс Украинд танк нийлүүлэхдээ бодох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 22

Германы “Spiegel” сайтын тоймч Томас Фишер ХБНГУ-ыг Украин руу танк нийлүүлэхдээ бодох хэрэгтэйг уриалжээ.

Тэрбээр Германы эрх баригчдад хандан Украин руу танк нийлүүлэх асуудлыг нухацтай бодох хэрэгтэй гэж бичээд “ХБНГУ Украиныг хэр удаан дэмжихэд бэлэн байгаагаа шийдэх ёстой” гэж онцолсон байлаа.

Тоймч мөн “Украинд танк нийлүүлж болох юм бол байлдааны онгоцнуудыг ч яагаад нийлүүлж болохгүй гэж? Хил хязгаар хаана байна” гэж бичжээ.

Томас Фишерийн үзэж буйгаар Украинд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх стратеги нь үнэмшилгүй зүйл аж.

Герман улс Украинд Бундесверийн нөөцөөсөө 19 ширхэг “Leopard 2”  байлдааны танкийг нийлүүлж магадгүй гэж мэдээлсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top