ӨНӨӨДӨР: Сар шинийн баярын өргөтгөсөн худалдаа эхэлнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.20)


09:00 цагт Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 5 дахь өдрөө үргэлжилнэ.

10:00 цагт Уран зургийн галларейд "Монголын сайхан бичигтэн-2022" улсын 26 дахь уралдааны шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнгийн нээлт болно. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно. Шилдэг бүтээлийн үзэсгэлэн 7 хоног үргэлжилнэ.

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

09:00 цагт Нийслэлийн “Хангарди” ордонд Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос сэтгүүлчдийн мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд "Архи, тамхины хэрэглээ ба хавдар" сэдэвт уулзалт, сургалт зохион байгуулна. Утас: 99106-580, 8802-3206.

11:00 цагт "Тавантолгой түлш" ХХК-иас шахмал түлшний чанар, технологи, орц найрлага, үйлдвэрлэлийн шат дамжлагын талаар танилцуулах нээлттэй уулзалт Налайх дүүрэгт байрлах зүүн үйлдвэрт болно. Унаа нэгдсэн журмаар  10.00 цагт “Гутлын-22” буюу “Өглөөний гудамж"-наас хөдөлнө. Утас: 8802-8646, 9999-1116.

11:30 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч байгаа асран хамгаалагчдын төлөөллөөс Засгийн газарт шаардлага хүргүүлж, хэвлэлийн бага хурал зарлажээ.

11:40 цагт “Шинэ 100 айл” барилгын материалын төвд үндэсний үйлдвэрлэгчдийн "Амар байна уу?" сар шинийн баярын нэгдсэн өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаа гарч эхэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top