Дорой төрийн доромжлол

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 19

Хоёр хоногийн өмнөөс Хүүхдийн мөнгөний дуулиан дэгдэж, манай улсын цахим мэдээллийн бүртгэл сан ямар дампуу байгааг илчлээд өгөв.

Иргэдийн бухимдал эцэстээ хүрэхтэй зэрэгцээд Засгийн газрын холбогдох гишүүд үүсээд буй нөхцөл байдлаар мэдээлэл хийлээ.

Сангийн сайдын ярьж буйгаар бол 2023 оны төсвийн төслөөр нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу энэ сараас эхлэн хүүхдүүдэд тэтгэмж олгохдоо зарим хүүхдийн мэдээллийг зөрүүлсэн нь асуудал үүсээд байгаа аж.

Сайд Б.Жавхлан “Анх хүүхдийн мөнгийг 2009 онд олгож эхэлж байсан. Эхлээд 20 мянган төгрөгөөр эхэлж байлаа. Санаж байгаа бол зорилтот бүлэг рүү халамж хэлбэрээр өгч эхэлсэн. Өрхүүдээр явж асуумж бөглүүлдэг байсан. 2020 оны дөрөвдүгээр сараас "ковид-19"-ийн хүнд үеэс эхэлж 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж 2020, 2021, 2022 онуудад тасралтгүй олгосон. Түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Улмаар халамж байгаа онохгүй байна гэх шүүмлжлэл газар авсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөөр “амьдардаг” айлуудыг халамжлах хугацаа дуусгавар болж байгаа юм. Иймд энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд л хүүхдийн мөнгө олгож байх, бодлогын шилжилт хийлээ. Сүүлийн гурван жилийн турш өрхүүд хүүхдийн мөнгө авч дадал болсон тул шууд хасах нь иргэдэд хүндрэлтэй. Энэ оноос эхлэн нийт хүүхдийн есөн хувьд л мөнгө олгохгүй. Ер нь ес, 91 гэдэг тоо оновчтой. 2020-2022 онуудад хүүхдийн мөнгө авсан иргэдийн 70 хувь нь шууд хэрэглээндээ авдаг, үлдсэн 30 хувь нь хадгаламждаа хийдэг гэсэн судалгаа байдаг. Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэнээс өрхийн орлого болон хөрөнгө өндөр гарлаа. Хүүхдийн мөнгө авна гэсэн хүлээлттэй байсан иргэд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан тул бухимдлаа. Төрийн мэдээллийг шинэчлээгүй, үүнд хяналт тавьж чадаагүйдээ уучлал хүсэж байна. Мэдээллийн давхардлыг Цагаан сараас өмнө залруулна. Иргэд мэдээллийг эзэмшигч тул хоёр талаас хамтран ажиллаж, мэдээллийн сангаа цэгцэлье. Учир нь мэдээлэл эзэмшигч нь иргэд өөрсдөө. Энэ сарын 20-нд энэ сарын хүүхдийн мөнгийг өгнө. Гэвч мэдээллийн зөрүүний улмаас хүүхдийн мөнгөө цагтаа авч чадаагүй иргэдэд нөхөж олгоно" хэмээн ярилаа.

Ийнхүү  улс төрийн эргэн тойронд хүүхдийн мөнгөний асуудал халуун сэдэв болох нь тэр. Тухайлбал, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болжээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Энд сууж байгаа яамдын бодлого төлөвлөлтийг зохицуулах газрын дарга нар сүүлийн нэг хоногт иргэдийг бухимдуулж, хүүхдийн мөнгийг олгох ажлыг дутуу хийснийхээ төлөө уучлал хүсэж, хариуцлагаа хүлээн огцрох хэрэгтэй. Манай төрийн байгаа царай энэ. Бүртгэл судалгаа ямар байдаг уу, та бүхэн дунд шатандаа ажлаа яаж хийдэг вэ. ҮСХ, ХНХЯ, Сангийн яамдын тоо нийлэхгүй байгаагийн хар гай энэ. УИХ 2023 оны төсөвт 1.3 их наяд төгрөг, нийт 979 мянган өрхийн нэг сая 268 мянган хүүхдийн 91 хувьд нь буюу 78 мянган өрхийн 113 мянган хүүхэд энэ бүлэгт хамаарч байна. Одоо та нар байртай машинтай бол хүүхдийн мөнгө өгөхгүй гэх итгэлцүүр гаргаж ирлээ. Шаардлагатай бол дарга нар нь огцрох хэрэгтэй. Яагаад өнөөдөр сайд, дарга нар нь энд байхгүй байна вэ. Бүртгэл мэдээлэл уялдаагүй явсаар ирсэн. Нөгөө, Цахим хөгжлийн яам хаана байна вэ” гэв.

Тэгвэл ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Аргачлалын хувьд бид нягт нямбай ажилласан. Өнөөдөр иргэдийн мэдээллийн алдаатай байдлаас болоод иргэдийн бухимдлыг төрүүлж байгаад ажлын хэсгийн зүгээс уучлал хүсч байна” хэмээсэн юм.

Мөн НББХ-ны дарга П.Анужин “Мэдээллийн зөрүүтэй байдлын улмаас гэдэгт яг хэн хариулт өгөх юм бэ. Яагаад тодорхой хариулт өгөхгүй яваад байгаа юм бэ” гэлээ.

ХНХ-ын дэд сайд С.ЗУЛПХАР “Бид Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний ерөнхий газарт шуурхай удирдлагын багийг ажиллуулж байна. Энэ дагуу иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх ажлыг хийж байгаа. Иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр цахим хэлбэрээр хүсэлтүүдийг төрийн байгууллагад руу шуурхай хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тодорхой мэдээллийг засах, шинэчлэх эрх нь иргэнд байдаг учраас энэ бол эрх зүйн харилцаагаар явагдана. Хэрвээ мөнгөн тэтгэмжид хамрагдахаар үнэлгээ гарч ирэх юм бол хүүхдийн мөнгийг нөхөн олгох ажлыг шуурхай зохион байгуулна. Мэдээллийн алдаатай байдал хоёр талтай. Иргэдийн хувьд заримдаа мэдээллээ шинэчлээгүйгээс асуудал үүсэж байна. Нөгөө талаар төрийн байгууллагууд тухай бүрд нь мэдээллийг шинэчлэх шаардлагатай” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Иргэд рүү асуудлаа чихэхээ боль. Юу яриад байгаа юм та нар. Баянзүрхээс Сонгинохайрхан руу шилжихэд хөрөнгө мөнгө, цалингийн асуудал ямар хамаатай юм. Хаягийн зөрчлийн асуудал болохоос хүүхдийн мөнгө олгох, олгохгүй асуудал өөр шүү дээ. Иргэдийн буруу бид сайн бэлдсэн гэх юм. Амьдрал дээр та нар юу ч бэлдээгүй, шал түүхий заваарсан юм хийснээ ХНХЯ, Сангийн яам хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн бухимдав. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбогдсон дээрх асуудлууд, иргэдэд үүссэн хүндрэлүүдийн хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байгаа юм. Эцэст нь иргэд сэтгэл санаа, цаг заваараа хохироод хоцрох нь тодорхой байна. Дорой төрийн доромжлол гэдэг нь энэ буюу.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г(202.9.47.49) 2023 оны 01 сарын 19

Шинээр мэдээлэл орууллаач байртай зээлтэй хамаагүй хасагдах юмуу бухимдаж б.ааа.хулгайчдаасаа аваачээ

1  |  0
Б(202.9.47.49) 2023 оны 01 сарын 19

И.зээлийн байранд татвараа төлж байдаг нь буруу юу.хүүхэд хасах аргачлал хийж цалин авдаг төрийн а.хаагч нар огцроорой.авилга өгвөл мэдээлэл засаад олон байртай машинтай хүмүүс халамж авдаг биздээ.тгдл байгаа оноогүй гэж бгаан.шударгаар амьдрах боломж б.ауу.хулгайчуудаа

1  |  0
иргэн(202.131.244.210) 2023 оны 01 сарын 19

18 настай охин маан хүртэл ам бүл 4, нөхөр, 2 хүүхэдтэй, 5 үл хөдлөх, 1 машинтай болчихсон явж байгааг яаж засах вэ? энэ одоо ямар дампуу юм болоод байгаан бэ? эсвэл хүүхдийн нэрээр мөнгө авдаг өөр бүлэглэл байснаа ингэж далдалж байгаан болов уу?

0  |  0
чимэддорж(124.158.65.109) 2023 оны 01 сарын 19

иргэд бухимдаад байна. гэж энэ засгийн ажлыг унагах бодлоготонгууд олз олсон давхилдаад байгаа нь харагдаж байна. Бухимдсан хэн гээч хүн хаана байна. Ганц нэг зориудын даалгавартай хүмүүс энд тэнд явж хэрүүл үүсгэх гээд гүйлдээд байгаа болохоос биш иргэд бухимдаагүй.бУХИМДАХ ҮНДЭС Ч БАЙХГҮЙ , зарим мэдээлэл зөрөө л биз,засаж залруулаад мөнгө нь олгогдоно л биз.сүйд болох юм ёр алга.Манай зарим гишүүд сонгуульдаа реклам хийж сүр данзан царай гаргах нь тун зохимжгүй харагдлаа

0  |  1
иргэн(202.21.121.66) 2023 оны 01 сарын 19

Үнэндээ энэ төрд улам л итгэлгүй бүр харахаас дургүй зэвүү хүрч байна яах вэээ

1  |  0
Top