Д.Амарбаясгалан: ӨМС мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйгээс алдаа гарлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

Хүүхдийн мөнгөний бүртгэлийн алдаатай мэдээллийн талаар Засгийн газраас мэдээлэл өгч байна. /2023.01.17/


Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжсэнтэй холбогдуулан E-halamj систем рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал, алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр гарч ирээд байна. Өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг цаг тухайд нь хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж, алдаа болсныг бид хүлээн зөвшөөрч байна. 

Хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өгч байгаа НДЕГ, ХХҮЕГ, АТҮТ, ҮСХ, УБЕГ, ТЕГ гэх зургаан байгууллагууд нь хоорондоо мэдээллээ солилцдоггүй, уялдаагүй ажиллаж байгаагаас тус асуудал үүсээд байна. Иймд эдгээр алдаа, дутагдлаас үүдэж, олон нитийг бухимдуулсандаа Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүлцэл өчиж байна. 

Монгол Улсад анх удаа төр өөрт байгаа мэдээллээ нэгтгэж, олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгө олгох ажлыг хийж эхэлсэн нь энэ юм. Тиймээс бид гарсан алдааг засварлаж, цаашид цахимжих ажлаа улам бүр шинэчлэн ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Системд таныг хүүхдийн мөнгөө авна гэсэн өрхүүдийн хүүхдийн мөнгө ямар нэгэн асуудалгүйгээр олгогдоно. Харин зөрчилтэй буюу тухайлбал, байр, орон сууц, автомашины бүртгэлийн давхардлаас үүдэж, өндөр орлоготой болж харагдаад байгаа, хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа гэх ойлголт төрж буй иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд Засгийн газраас зохион байгуулна. Энэ хугацаанд төр иргэдтэйгээ хамтарч ажилласны үндсэн дээр мэдээллийнхээ санг шинэчлэх, анхан дунд шатны бүртгэлийн байгууллагуудын эрчимтэй үйл ажиллагааг зохион байгуулна. Ингэснээр хүүхдийн мөнгө авах ёстой айл өрхийн хүүхдүүдийг бүрэн хамруулах болно" гэлээ 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(150.129.142.140) 2023 оны 01 сарын 18

ХҮҮХДИЙН МӨНГӨ БОЛ ГЭР БҮЛИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГООС ХАМААРЧ ӨРХИЙГ ДЭМЖИХ ГЭСЭН МӨНГӨ БИШ ШҮҮ МОНГОЛ УЛСАД ТӨРСӨН ХҮҮХЭД БҮРТ ОЛГОГДОХ МӨНГӨ МОНГОЛЫН ЗАСГЫН ГАЗАР ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ ХЭВЭЭРЭЭ БОЛ БҮХ ХҮҮХДЭД ОЛГО ХЭРЭВ ОЛГОЖ ЧАДАХГҮЙ ГЭВЭЛ БҮХ ХҮҮХДЭД ОЛГОХОО ЗОГСОО ЯГ НАРИЙНДАА ТА НАР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН /Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно./ ГЭСЭН ЗААЛТЫГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙГААГАА ОЙЛГООРОЙ...

0  |  0
Үнэн(103.26.193.226) 2023 оны 01 сарын 17

Хороо гэж хов яриад тарах цагаа хүлээгээд сууж байдаг хэдэн ховч хорч хүмүүсийн орогнох газар болчихсон \nБайнга шинчлэгдэж байх ёстой өрхийн мэдээллийн сан \n

0  |  0
Top