ДОРНЫН ЗУРХАЙ: Гэр, байшингийн суурь тавихад сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

Аргын тооллын 1 сарын 16, Сумъяа гараг. Билгийн тооллын 24

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, ХӨХ НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.36-17.27
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Төмөр

 

Хонгорцог одтой, хөх нохой өдөр. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэгтэй болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top