ДОРНЫН ЗУРХАЙ: Шинэ гэр, байр авахад сайн өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 15

Аргын тооллын 1 сарын 15, Адъяа гараг. Билгийн тооллын 23

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 08.37-17.26
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Шороо

 

Тэргүүн дагуул одтой, харагчин тахиа өдөр. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top