ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 14

Аргын тооллын 1 сарын 14, Санчир гараг. Билгийн тооллын 22

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, ХАР БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 08.38-17.24
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Гал

 

Тэргүүн дагуул одтой, хар бич өдөр. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top