Б.Жавхлан: Улсын төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгөөр сайжирлаа

2023 оны 01 сарын 11

Засгийн газрын өнөөдрийн /2023.01.11/ хуралдаан дээр Сангийн яамнаас 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцууллаа. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өгөв.


Монгол Улсын 2022 оны төсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1% буюу мөнгөн дүнгээр 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан байгаа. Ингээд 2022 оны гүйцэтгэл авч хэрэгжүүлсэн олон бодлогын хүрээнд Улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан.

Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1%-тай тэнцэх байсан алдагдал 2.1% болж, 3 хувиар буурлаа. Энэ нь мөнгөн дүнгээр үндсэндээ 1.4 их наяд төгрөгөөр тэнцэл сайжирсан гэсэн үг. Давж гарсан орлого болон хэмнэсэн дүнгээр тэнцэл сайжирч гарлаа.

Эдийн засгийн ангиллаар нь авч харвал, гол тоонуудад дараах сайжралт гарсан байна. Улсын төсвийн алдагдал 2.3 их наяд байх байсан зөрүү нь 1.1 их наяд, орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан.

Нийгмийн даатгалын төсөв 91.5 тэрбум төгрөг,

Ирээдүйн өв сан 103.2 тэрбум төгрөгөөр тус тус давсан орлоготой гарлаа.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top