ӨНӨӨДӨР: Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.11)


09:00 цагт “Блью Скай” зочид буудалд агаарын тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалын тур оператор компаниудыг дэмжин ажиллахаар МИАТ ТӨХК  болон Монголын аялал жуулчлалын холбоо санамж бичиг үйлдэх уулзалт болно.

09:30 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

10:00 цагт Нийслэлийн  "Хангарди" ордонд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно.

12:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын хөтөлбөрт ороогүй самбо бөх, дугуй, хүндийн өргөлт, буудлага, гимнастик, даамын спортын холбоодын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт “UB Grand” зочид буудалд “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө-Олон улсын хэм хэмжээ, Монголын нөхцөл байдал” сэдэвт дугуй ширээний уулзалт болно. Утас: 8901-7101, 9918-6068.

-Нийслэлийн шатрын аварга шалгаруулах "Цодгор хүү-2023" тэмцээний хагас шигшээ тоглолт эхэлнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top