ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр, тахиа жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Аргын тооллын 1 сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 19

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 08.39-17.20
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Уул

 

Бага морь одтой, шарагчин могой өдөр. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top