ТАНИЛЦ: Нүүрсний "хулгай"-н НУУЦААС ГАРГАСАН гэрээнүүд

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Засгийн газрын шийдвэрээр нууцад хамаарсан буюу “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”, “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”, “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”, “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох нийт есөн гэрээг нээлттэй болголоо.

Энэ асуудлыг УИХ-аас байгуулагдсан Түр хороонд шилжүүлэх, гэрээтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-аар шалгуулах шийдвэрийг мөн Засгийн газар гаргасан байна. 

Цаашид Засгийн газар нэг ч "Нууц гэрээ" байгуулахгүй гэдэг шийдэлд хүрснийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан онцлов. 

Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Үндэсний аюулгүй байдлын Зөвлөмжөөр нууцад хамааруулсан байсан есөн гэрээг нууцаас гаргахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Гэрээг ил болгож, АТГ-т өгч шалгуулах, УИХ дээр байгуулагдсан Түр хороонд шилжүүлэх зэрэг үүрэг өгөгдсөн. Өнөөдрөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлж буй есөн төсөлтэй холбоотой гэрээг нууцаас гаргаж байна. Бүтээн байгуулалтын төслүүдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, цаашид Засгийн газар нэг ч нууц гэрээ байгуулахгүй, батлахгүй гэсэн зарчмын шийдэлд хүрсэн" гэх мэдээллийг өглөө. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой НУУЦААС ГАРГАСАН ГЭРЭЭНҮҮД
 

1. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт;

2. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх ЭТТ-2019/784, BI-TTGS-CONT-0003 тоот гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт;

3. "Монголын төмөр зам" ТӨХК, ЗХЖШ-ын хооронд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх АГГ-н/1901 н/387 тоот гэрээ

4. "Монголын төмөр зам" ТӨХК, УБТЗ ХНН-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр, хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх АГГ-20/21-20/06 ОГ/20/042 тоот гэрээ

5. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ2022/497, ТТЗ-МН22/02 тоот гэрээ;

6. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөрзам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК- хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ/487, ТТЗ-МН22/01, BI-BBR-CONT-0002 тоот гэрээ;

7. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх МН-ЭТТ-2022/488, BI-BBR-CONT-0003 тоот гэрээ;

8. “Эрдэнэс Тавантолгой ХК “Набсан” ХХК, “Тэргүүн инвест” ХХК “Эс энд Эй трэйд” ХХК, “Бридж констракшн” ХХК, “ЧММ” ХХК, “Сан” ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36, ЭТТ-2022/37 тоот гэрээ;

9. “Эрдэнэс Тавантолгой ХК, “Элгэн” ХХК, “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх Н-ЭТТ-2022/946 тоот гэрээ зэрэг болно.

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(45.57.200.208) 2022 оны 12 сарын 12

arai2

0  |  0
oros (45.72.47.107) 2022 оны 12 сарын 12

yalna2

0  |  0
hitad(45.72.47.107) 2022 оны 12 сарын 12

sunu2

0  |  0
энэ үнэн(59.153.115.106) 2022 оны 12 сарын 10

ЭНЭ 9 ГЭРЭЭГ ХЭНИЙ ЗӨВШӨӨРСӨНӨӨР НУУЦАД ОРУУЛСАН БЭ?үабз-ИЙН ШИЙДВЭРЭЭР. ТЭР ЗӨВЛӨЛД ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР, ОЮУНЭРДЭНЭ ЭСХҮЛ БАТТУЛГА НАР БАЙСАН ЭДНАР ХУЛГАЙ ХИЙХ АРГА ЗАМЫГ ИЙНХҮҮ АСАЖ ӨГЧ АРААС НЬ ӨӨРСДӨӨ ХУЛГАЙН АНД МОРДОЖ ОРСОН БАЙНАДАА

0  |  0
иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 10

ХААЛТЫН ГЭРЭЭ ХИЙЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДААС АВСАН ТВ ЗУРАГТ , ИНТЕРНЭТ САЙТУУД , ЦЭРЭГ ЦАГДААГИЙН ӨНДӨРЛӨГҮҮД ТА НАР ИЧИЖ АМЬДАРЦГАА . БИД УДАХГУЙ ЯЛНА. МОНГОЛЧУУД СЭРЦГЭЭ

1  |  0
Зочин(49.0.178.150) 2022 оны 12 сарын 10

Эдгээр гэрээнүүдэд нүүрсний талаар юуч байхгүй байна. Бодвол авилга их орсон гэрээг нууцалсан байх даа. Жинхэнэ хулгйч нар цаана нь нуугдаад байна

0  |  0
Baagii(73.37.56.46) 2022 оны 12 сарын 10

Jinhene hulgaich gereenu7d ni alga bainaa. Maniigaa neg mallachih geed uzeed bainaadaa yanz ni kkk

0  |  0
Baagii(73.37.56.46) 2022 оны 12 сарын 10

Jinhene hulgaich gereenu7d ni alga bainaa. Maniigaa neg mallachih geed uzeed bainaadaa yanz ni kkk

0  |  0
ZOCHIN(101.185.158.60) 2022 оны 12 сарын 09

YG NUUTCAD HEDEN GEREE BDGIIN BOLOO...MAN D HANDIVLASAN OLON GEREEG NUUTCAD BGAADAA... UMHII LALRUUD UURSDIINHUU IDSENIIG GARGAJ HARAGDAA CH...

0  |  0
Ард(122.201.24.220) 2022 оны 12 сарын 10

Нөгөө хулгайч МSC хаачив

2  |  0
хахаха(192.82.69.35) 2022 оны 12 сарын 10

НӨГӨӨ ЯРИАД БАЙДАГ ТИ ТИ ЖИ ВИ КО, НОРИНКО ГЭЭД ХЯТАД КОМПАНИУДТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНҮҮДЭЭ ИЛ БОЛГООЧ ЭЭ? ДАНДАА Л ХӨӨРХИЙН ҮНДЭСНИЙ ХЭДЭН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТЭРГҮҮН ШУГАМАНД ЯВЖ БХ ЮМ?

1  |  0
иргэн(202.9.46.228) 2022 оны 12 сарын 10

ЗГ- г огцруулах нь иргэдэд бус, зөвхөн хулгайчдад ашигтай тусна. нүүрсний хулгайг ЗГ өөрөө ил гаргаж тавьж, олны анхааралд оруулсан шүү. иймд үнэхээр л үнэний төлөө жагсаж бга бол ЗГ-аа дэмжиж хамтран ажиллах ёстой. Засаг солиод дордоно уу гэхээс дээрдэхгүй. Төрийн өмчийн хулгайтай тэмцэж бга ганц ЗГ нь Оюун-эрдэнийн ЗГ гэдгийг эрүүл ухаантай бол хэн ч ойлгоно. мөнгөөр жагсагчид бол эх орноосоо урвагчид, хорлон сүйтгэгчид гэдгээ ойлгох хэрэгтэй. Залуучуудад үүнийг ойлгох ухаан байгаа гэдэгт итгэж бна.

4  |  1
Top