Х.Нямбаатар: Нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсээс БАЙЦААЛТ АВЧ эхэлсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.12.09/ ээлжит мэдээллээ өглөө. 

Тэрбээр "Жагсагчдын тавьж байгаа шаардлага зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, олон нийтэд мэдээлэл асуудал байна. Хууль дээдлэх зарчмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж нүүрсний хулгайн хэрэгт ямар хүн холбогдсоныг шүүхэд шилжүүлж байж мэдээлэх хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байна. Өнөөдрөөс эхэлж нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон нөхдийг байцааж эхэлсэн. Нүүрсний хулгай бол цэвэр дотоодын асуудал гэдгийг хөрөнгө оруулагчдад хандаж мэдээллийг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудал дээр шинжээчдийн баг томилсон. Ингэхдээ нийт хэчнээн куб уулын ажил хийж, түүнээс хэд нь газрын гадарга дээр үлдсэн, хэчнээн сая тонн нүүрс болсон зэргийг тодорхойлох ажил хийгдээд явж байна. Улаанбаатар хотод АТГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг бичиг баримтад үзлэг шалгалт хийх, гэрээтэй холбоотой тайлбар мэдүүлэг авах ажлыг шалгаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.187.223) 2022 оны 12 сарын 10

нямбаатар сайд браюо

0  |  0
7(66.181.160.114) 2022 оны 12 сарын 09

зөвөө

0  |  0
Top