ӨНӨӨДӨР: ШУА-ийн ээлжит Их чуулганаар академичдыг сонгоно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.12.08)


09:00 цагт “Интерном” кафед Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс Олон улсын хүний эрхийн өдрийг угтан иргэн Д.Мөнхбат болон "Fieelitas parthners" фирмийн өмгөөлөгч Н.Энхцэцэг нартай “Шүгэл үлээгчдийн эрсдэл” сэдвээр уулзалт зохион байгуулна.

11:00 цагт АН-ын байранд  /Шонхор тауэр/ “4/11 мэдээллийн цаг”-аар тус намын удирдлагууд намын нөхцөл байдал, болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11:30 цагт “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэн А.Эрдэнэбилэг 600 хятад иргэнтэй холбоотой хэрэг хэрхэн шийдэгдсэн болон шүүгч нартай холбоотой асуудлаар баримт дэлгэж мэдээлнэ.

13:00 цагт ШУА-ийн  Тэргүүлэгчдийн танхимд Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган болно. Чуулганаар ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явагдана. Салбарын бага чуулган, бүтцийн академиудаас 9 эрдэмтнийг академичид нэр дэвшүүлжээ. Утас: 9971-7977

14:00 цагт ШУА-д Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Л.Хайсандайн бүтээл "Монгол төрийн алтан аргамжийн бодлого" 3 боть номын нээлт болно. Утас: 9211-0511, 9971-7977

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top