С.Бямбацогт: Ирэх оноос Монгол Улсаас АНУ-ын шууд нислэг үйлдэж эхэлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Засгийн газрын өнөөдрийн /2022.12.07/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Зам тээвэр салбарын бодлого шийдвэртэй холбоотой  хоёр шийдвэр гаргалаа. Үүнд, АНУ-ын агаарын тээврийн компанитай хэлэлцээр байгуулах асуудлыг дэмжсэн. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар АНУ-Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой болж байна. Хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш жил орчмын хугацаанд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2024 оны эхээс Монгол Улсаас АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэнэ" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top