Х.Нямбаатар: Нүүрс тээвэрлэлтийн 9000 машины эцсийн өмчлөгчийг нь тогтооно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Засгийн газрын өнөөдрийн /2022.12.07/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Ойролцоогоор нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд 9000 орчим машин оролцож байгаа гэх тоо бий. Эдгээр 9000 орчим тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийг нь тогтоохоор ажиллаж байна. Дээр нь эдгээр тээврийг хэрэгслүүд Монгол Улсын хилээр гарахдаа ачаа, бараатай гарсан эсэхийг шалгаж тогтооно. Нэлээн нүсэр ажил зохион байгуулагдаж байна. Монгол Улсын хилээр гарахын тулд хил хамгаалах байгууллага, гаалийн байгууллагад мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Тэр бүхний зөрүүтэй мэдээллийг шалгах ажил хийгдэнэ" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 07

Ug duugvi hilee haagaj.Goliin ursgal chig ursaad bna tsag minutaar .Hugin novoshn mni shuud barivchilaaj bitegii jvjeg taviad bai.

0  |  0
Top