Х.Нямбаатар: "Эрдэнэс Тавантолгой"-оос бүртгэлгүй тээвэрлэлт хийгдсэн эсэхийг шалгаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Засгийн газрын өнөөдрийн /2022.12.07/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг буюу штабыг байгууллаа. Штабыг миний бие ахалж ажиллана. Нүүрсний хулгай гэх хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд дараах мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Нэгт, "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний гэрээтэй холбоотой асуудал. Гэрээний үнэ болон гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал олгосон байж болзошгүй асуудлыг тогтоохоор ажиллаж байна. Хоёрт, тээвэртэй холбоотой асуудал байна. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой"-оос уртын болон богинын тээвэрлэлт бүртгэлгүй хийгдсэн эсэхийг шалгаж тогтоохоор ажиллаж байна. Гуравт, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээний ажлуудыг шалгаж байна. Гэрээг ил болгох тал дээр иргэд шаардаж байна. Дөрөвт, бүртгэлгүй хилээр бараа тээвэр гарсан эсэхийг шалгаж байна. Өнөөдөр байгуулагдсан Ажлын хэсгийг үүрэг бол мөрдөн шалгах байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, нөлөөлөхгүй, шаардлагатай мэдээллийг гаргах үүрэг хүлээсэн" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(43.242.243.87) 2022 оны 12 сарын 08

Бүртгэлгүй тээвэр хийгдэж байгаа эсэхийг Таван толгойн ашиглалт эхэлсэн өдрөөс өдөр бүр хийгдсэн байх ёстой. Энэ ажлыг хийх бүхэл бүтэн хил гааль ажилласан байх ёстой. Тэнд хуйвалдаан үүсч монголыг тоносон этгээдүүдийг зарлах ёстой.

0  |  0
Top