ӨНӨӨДӨР: “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” уулзалт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.12.07)


08:30 цагт МУИС-ийн номын санд “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалт болно.

09:00 цагт Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэлзүйн сургалт болно. Сургалтад 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын уламжлалт анагаах ухааны 250 эмч, мэргэжилтэн, удирдах түвшний менежерүүд хамрагдана. Сургалт “Миллиниум плаза” төвд болно.  Утас: 8802-7947

10:00 цагт Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хулийн төслүүдийн талаар олон талт цахим хэлэлцүүлгийг “Глоб интернэшнл төв”, “Монфемнет”, Иргэний нийгмийн боловсрол” ТББ-уудаас зохион байгуулна.

10:00 цагт АТГ-аас албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн асуудлаар цахим уулзалт хийнэ. Уулзалтын үеэр ХОМ-ийг хэрхэн мэдээлэх, хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчлүүд, үндэслэлгүй хөрөнгөжсөн болон хууль бусаар орлого олж байгаа зарим зөрчлийн талаар ярилцана. Утас: 8075-0912.

10:00 цагт Монгол-Солонгосын Политехник Коллежид хэрэгжүүлсэн “Түншлэлд Суурилсан Техникийн Болон Мэргэжлийн Боловсрол, Сургалт” төслийн үр дүнг танилцуулах үйл ажиллагаа болно. Утас: 9676-4547.

11:00 цагт ШУТИС-д Б.Дунгаамаагийн "Монгол дээлийн зохион бүтээлт" номын нээлт болно. /ШУТИС-ын 8-р байр. Хурлын танхимд/ Утас: 9919-5384.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top