Монгол Улс “Чингис” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 134 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна. "Ингэснээр Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” гэж Ерөнхий сайд хэллээ.

“Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна. 2022 оны арванхоёрдугаар сард 3.4 сая ам.долларыг “Чингис” бондын сүүлийн хүүгийн төлбөрт төлж байна.

Мөн Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр “Самурай” бондын 223 сая ам.долларын өрийг бүрэн төлөхөд бэлэн болсныг Ерөнхий сайд мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
н(202.179.24.37) 2025 оны 03 сарын 13

Улс орны хөгжилд гялтайх юм юу ч гүй, өөрсдөө хувааж идчихээд ард түмний татварын мөнгөөр төлчихдөг

1  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2025 оны 03 сарын 13

Uursuduu shaasan munguu uursuduu tulsun biz.

1  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2025 оны 03 сарын 13

Uursuduu shaasan munguu uursuduu tulsun biz.

1  |  0
.(66.181.183.19) 2025 оны 03 сарын 13

Сайн

3  |  1
Top