ӨНӨӨДӨР: “Комплаенс форум-2022” болно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.12.05)


09:00 цагт “Туушин” зочид буудалд Монголын банкны холбоо, Азийн сангаас санхүүгийн байгууллага, банкуудын төлөөлөл оролцсон “Комплаенс форум-2022” зохион байгуулна.

10:00 цагт УИХ дахь намуудын бүлэг болон байнгын хороодын хуралтай.

10:00 цагт “”BlueMon” төвд “Дата эрх чөлөө:Дижитал хяналт-2022” үзэсгэлэнг “Бодлогод залуусын хяналт”, Нээлттэй нийгэм форум, “Тунгаахуй” ТББ-аас нээж байна.  

11:00 цагт “Их наяд плаза”-д Олон улсын сайн дурынхны өдөрт зориулсан "Сайн дурын маркет" үйл ажиллагаа болно.

11:30 цагт Ардчилсан намын хуулийн зөвлөх Г.Батбаяр болон албаны бусад хүмүүс Улсын Дээд шүүхийн шүүгч нарын асуудлаар болон Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээний асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал Ардчилсан намын төв байр, Ардчиллын өргөөний 5 давхрын хурлын зааланд болно. Холбоо барих: 91000017

12:00 цагт  “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэдэд учирч буй татварын дарамтын талаар Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хороо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлнэ.

14:00 цагт Монгол Улсын консерваторт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Сургуулийн өмнөх болон ЕБС-ийн хөгжмийн боловсрол-Япон улсын туршлага” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top