Жүжигчин И Сын Ги болон "HOOK" энтертайнментийн харилцаа ХУРЦДАВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

 

Жүжигчин И Сын Ги "HOOK" энтертайнменттай хийсэн гэрээгээ цуцлах талаар албан ёсны мэдэгдэл илгээжээ. Тус энтертайнмент жүжигчинтэй хийсэн гэрээгээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээ цуцлахаар шийдсэн И Сын Ги-ийн энэхүү үйлдэл тэдний хоорондох харилцаа хурцадмал байдалд шилжсэний илэрхийлэл хэмээн олон нийт үзэж байна. 

И Сын Ги тус агентлагтай сүүлийн 18 жилийн турш хамтран ажиллаж буй. Энэ хугацаанд жүжигчнээс гадна дуучнаар ажиллаж байсан тэрээр нийт 137 дуу гаргажээ. Эдгээр дуунуудаас олсон орлогын нийт хэмжээ ойролцоогоор 9.6 тэрбум вон болж байгаа аж. Гэсэн ч энэ хугацаанд дуучин И Сын Ги-ийн гаргасан дуунууд ямар ч ашиг орлого олоогүй, харин ч хасах тал руу орж, зарлага гаргасан хэмээн агентлагийн зүгээс мэдүүлж байсан гэнэ. 

 

 

Эдгээр дуунуудаас олсон ашиг орлогын тухай дэлгэрэнгүй тайланг И Сын Гид хэзээ ч өгч байгаагүй. Мөн түүний уран бүтээлээс олсон орлогыг нуун дарагдуулж, компанийн захирал хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа билээ. 

 

 

Тус агентлагийн захирал Квон Жин Ён өгсөн мэдэгдэлдээ нягтлан бодох бүртгэл зөрчилтэй байгааг хүлээн зөвшөөрч, хариуцлагаа үүрнэ гэдгээ амласан. Мөн дуучин И Сын Ги-ийн тал тохиролцох боломж байгаа талаар ярьж байсан ч тэд тохиролцоонд хүрч чадаагүй бололтой. 

 

 

Хөрөнгийн маргаанаас гадна компанийн захирал Квон Жин Ён И Сын Ги болон түүний менежертэй зүй бусаар харьцаж байсан нь ил болоод байна. Үүнтэй холбоотой дуу бичлэг задраад байгаа бөгөөд энэхүү бичлэгт захирал нь тэднийг "хөнөөнө" хэмээн амь насанд нь заналхийлж буй нь бичигдэн үлджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top