BTS" хамтлагийн J Hope-ийн "халуухан" стиль

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

 

Дэлхий дахиныг байлдан дагуулаад буй "BTS" хамтлагийн гишүүн J Hope "2022 MAMA Awards"-т анхны бие даасан "Jack in box" цомгийнхоо "More", "Arson future" зэрэг дуунуудаа дуулж сонирхууллаа. 

 

 

Тайзан дээр болон улаан хивсний ёслолын үеэр шүтэн бишрэгчдээ "халуухан" хэв маягаараа гайхшруулсан тэрээр хамтлагаа төлөөлөн шагналаа гардаж авсан юм. 

 

 

"BTS" хамтлаг нийт таван төрөлд шагнал хүртсэн. Мөн хамгийн олон номинацад тэргүүлсэн уран бүтээлчдэд олгодог "MAMA Platinum" шагнал хүртэж шилдэг гэдгээ дахин баталлаа. 

Мөн хамтлагийн гишүүн J Hope хоёр төрөлд ялалт байгуулсан бөгөөд "BTS" хамтлаг нийт найман шагналын эзэн болжээ. 

 

 

Хоёр өдрийн турш үргэлжилсэн "2022 MAMA Awards"-т олон алдартнууд хүрэлцэн иржээ. Жилийн шилдэг уран бүтээлчдээ тодруулж, хамтдаа баярладаг тус ёслолд ирсэн уран бүтээлчдийн зургаас сонирхуулъя.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top